Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр БНСУ-д COVID-19 вирусийн халдварын шинжилгээ өгч сөрөг гарсан 255 том хүн, 6 нярай хүүхэд ирлээ.

Иргэдийг бэлдсэн байранд тусгаарлалтад 21 хоног байлгаж, давтан шинжилгээнүүд авах юм. Мэргэжлийн хяналтын байгууллагын хоёр улсын байцаагч нислэгийн явцад зорчигчдын халууныг хэмжиж хяналт тавьж ажилласан бөгөөд зорчигчдод тандалт хийж байна.

МХЕГ-ын байцаагч  нар эдгээр иргэдтэй тусгаарлагдах аж.