СТОКХОЛМ. /The Guardian/. Шведийн Эзэн хааны шинжлэх ухааны академийн дэргэдэх Нобелийн хороо эдийн засгийн салбарын 2019 оны Нобелийн шагналтнуудыг тодруулжээ. Нобелийн шагналын эздээр АНУ-ын их сургуулиудын гурван эдийн засагч тодорсон байна.


Шведийн академийн мэдээлснээр, Абхижит Банержи, Эстер Дюфло, Майкл Кремер нар “дэлхийн ядуурлыг бууруулах үр дүнтэй арга замыг нээснийхээ төлөө” Нобелийн шагналыг хүртэхээр болжээ.


А.Банержи, Э.Дюфло нар Массачусетс муж улсын Технологийн их сургуульд, М.Кремер Харвардын их сургуулийн ажилладаг ажээ. Энэ оны Нобелийн шагналыг 9 сая швед крон буюу 900 мянга гаруй ам.доллар дагалдах юм.

Эх сурвалж: Монцамэ агентлаг