ВАШИНГТОН. /VOA/.
АНУ, БНСУ-ын цэргийн хамтарсан
сургуулийг хойшлуулсан талаар АНУ-ын цэргийн өндөр албан тушаалтан мэдээлснийг
тус улсын Төрийн департамент өнгөрсөн ням гарагт уламжилжээ.
АНУ-ын Нэгдсэн штабуудын
дарга нарын газрын тэргүүн Марк Миллигийн мэдэгдсэнээр, БНАСАУ-ыг хэлэлцээний
ширээнд эргэн суух боломжийг бүрдүүлэхэд туслах зорилгоор уг шийдвэрийг
гаргасан ажээ.
АНУ-ын
Ерөнхийлөгч Дональд Трамп, БНСУ-ын төрийн тэргүүн нар Мүн Жэ Ин нар уг
шийдвэрийг баталсан гэж Төрийн департаментын мэдэгдэлд дурдсан байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг