Өнөөдөр ардчилалын алтан хараацай, Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо

Уламжлал ёсоор түүний найз нөхөд, намын хамтран зүтгэгчид нь түүний дурсгалыг хүндэтгэж хөшөөнд нь цэцэг өргөв. Энэ үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Ардчилсан хувьсгалын үнэ цэн, хялбархан бидэнд ирээгүйг С.Зоригийн түүх харуулдаг. Энэ хэргийг бид төгс илэрсэн гэж үзэхгүй байгаа. Энэ асуудлаар удаа дараа шүүх хяналтын байгуулллагуудад хандаж байсан, одоо ч хандана” гэсэн юм.