Японы уран бүтээлч Тацуяа Танака хоол хүнс, хувцас, үзэг харандаа, цахилгаан хэрэгсэл, амны хаалт зэргийг ашиглан жижиг диорама бүтээдгээрээ алдартай нэгэн билээ. 2011 оноос хойш эхлэн өдөр тутмын амьдралыг хөгжилтэй, өвөрмөц хэлбэрээр харуулж эхэлжээ. Түүний үзэсгэлэнг Япон болон бусад оронд нийт 1.5 сая хүмүүс үзэж сонирхжээ. Түүний зарим бүтээлүүдээс дор сонирхуулъя.