Өнөөдрөөс Азийн урлагийн их наадам эхлэж байна. 

Ерөнхий зохион  байгуулагчаар БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болон “Арт-Лар ТББ” хамтран ажиллаж байна. 

Уралдаанд оролцогч нь гоцлол, цөөхүүл, хамтлаг бүрэлдэхүүнтэйгээр “Ардын дуу”, “Ардын хөгжим”, “Ардын бүжиг”, “Язгуур урлагийн чуулга”, “Зан үйлийн чуулга” гэсэн таван төрөлд язгуур болон орчин үеийн аль ч хэлбэрээр нас мэргэжил харгалзахгүйгээр оролцож буйгаараа онцлог.

Эл наадамд 12 улс орны 200 гаруй ардын авьяастан, Монгол Улсын 21 аймаг аймаг 1500 гаруй язгуур урлагийн өв тээгчид оролцохоор хүрэлцэн иржээ.

Шалгарсан уран бүтээлчид болон шилмэл үзүүлбэрээс бүрдсэн нэгдсэн тоглолт 15-16-нд Сүхбаатарын талбайд болно.  Энэ үеэр Азийн улс орнуудын гар урлалын үзэсгэлэн, худалдаа, ази хоолны фестиваль, Монголын уламжлалт өв соёлыг сурталчлах мастер класс сургалт зэрэг үйл ажиллагаа болох юм байна.

Их наадмыг ардын урлагийн наадмуудын  дэлхийн ассоциациас томилогдсон мэргэжлийн шүүгчид шүүх юм. Тэргүүн байрт 4000 евро, дэд байр 2000 евро,  гутгаар байрт 1000 еврогийн шагналтай юм байна.