Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ 18 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 9-10-нд Хятадын Шаньдун мужийн Циндао хотод болох билээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Циндао хотод айлчлах үеэрээ тус хотын алдартай шар айргийг заавал амталж үзнэ гэжээ.

Тэрбээр хэлэхдээ “Би шар айрганд дуртай. Аль болох бага хэрэглэхийг боддог ч Циндао хотын шар айргийг заавал амталж үзнэ гэж бодож байна” гэжээ. Энэ тухай тэрбээр Хятадын хэвлэл мэдээллийн корпорацид ярилцлага өгөхдөө хэлсэн аж.

В.Путин уулзалтад оролцохоор энэ сарын 8-10-нд Хятад улсад айлчлах төлөвтэй байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг