Цахим орчинд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зургийг В.Путины зургуудтай адилхан гэж мэдээлсэн талаар дүрс, бичлэг гарсан билээ.  Тэгвэл уг бичлэг нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах дүн танилцуулах үед Россия-24 сувгийн цацагдсан мэдээний хэсэг юм.

Сонгуулийн дүн гарсны дараа зургаадугаар сарын 11-ний өдөр  ОХУ-ын "Россия 24" У.Хүрэлсүх ялалт байгуулсныг мэдээлжээ.  

Мэдээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зургуудтай төстэй зураг авхуулж байсан талаар онцолсон байна.

Тухайлбал, усанд шумбаж буй зураг, сурагчдад хичээл зааж буй мөч, зургийн өгүүлэмж зэрэг нь Владимир Путиныхтэй давтагдаж буйг ч дурдсан аж. У.Хүрэлсүхийн энэ үйлдлийг  улс төрийн "косплей" хэмээн нэрлэжээ.

Түүнчлэн Путины Тувад амарч байх үедээ авхуулсан морь унаж буй зургийг ч мөн дуурайсан нь У.Хүрэлсүх зургийн позоо өмнө нь бодчихсон байсан нь тодорхой байна гэж мэдээлжээ. 

Харилцааны мэргэжилтэн Гаянэ Асадова:

 Эдгээр зургууд нь сонгогчдын итгэлийг олох зорилготой байна" гэж дүгнэсэн бөгөөд  У.Хүрэлсүх В.Путин хоёрт ижил төстэй талууд олон байгааг дурдсан байна. 

Тэд хоёул хөгжим тоглож чаддаг, залуучуудтай харилцах харилцаа сайтай тухай мөн мэдээлсэн ажээ.. Түүнчлэн Путиний мотоциклтой аялал, Таман буланд шумбаж буй зурагтай ижил төстэй зураг  У.Хүрэлсүхэд цөөнгүй бий гэжээ.