Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжаар 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдөр “Петрожамп” ХХК-ний ШТС-1-ын түгээгүүрийн хэвийн ажиллагаа, хэмжилзүйн үзүүлэлтийг хяналтын хэмжүүрээр шалгалаа.

Шалгалтаар шатахуун түгээгүүрийн улсын баталгааны хугацаа дууссан, баталгаагүй хэмжих хэрэгслээр худалдаа үйлчилгээ явуулж байсан зөрчлийг илрүүлж “Зөрчлийн тухай” хуулийн 10.24 дүгээр зүйлийн 3 дахь заалтаар торгуулийн арга хэмжээ авч Стандарт, хэмжилзүйн газрын улсын шалгагч дуудаж газар дээр нь шатахуун түгээгүүрийг шалгаж баталгаажуулж зөрчлийг арилгууллаа