ОХУ-ын шатахууны экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв

Хүдэрчулууны Хулан
03 сарын 29, 2026

ОХУ-ын Шадар сайд Александр Новак 2026 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тус улсын шатахууны экспортод бүрэн хориг тавих шийдвэрийг албан ёсоор зарласан.

Монгол Улсын тухайд ОХУ-тай Газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2024 оны 9 дүгээр сард байгуулсан.

Иймд, ОХУ-ын шатахууны хоригт Монгол Улс хамаарахгүй хэмээн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.

Холбоотой сэдвүүд

оху шатахуун

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.