ОТТАВА. /CTV/. Цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас Канадын Квебек болон Онтарио муж дахь нисэх онгоцны буудлуудад 200 орчим нислэг цуцлагджээ.

Хур тунадас ихтэй байгаагийн улмаас Оттава, Торонто, Монреаль хотуудын нисэх онгоцны буудлуудад асуудал үүсээд байгаа аж. Тухайлбал, Монреаль хотын нисэх онгоцны буудалд 100 гаруй нислэг цуцлагджээ. Үндэсний Ус цаг уурын товчооноос мэдээлснээр, Квебек мужид мягмар гарагт хүртэл 15-10 см-ын зузаантай цас орж магадгүй байгаа сард унах хур тунадасны хэмжээний тал орчим хувийг эзэлж байгаа аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг