Л.Дэлгэрмаа
05 сарын 29, 2024
Монгол улсад сүүлийн гурван жилийн хугацаанд л гэхэд (2020-2023) 735 удаагийн жагсаал, цуглаан бүртгэгдсэн байна. Үүний 649 нь нийслэл Улаанбаатар хотод, үлдсэн нь орон нутагт бүртгэгдсэн тухай IRIM судалгааны хүрээлэн, Хууль зүйн мэдээлэл, судалгааны хамтын ажиллагааны нийгэмлэгийн судлаачдын саяхан хийсэн судалгааны тайланд онцолжээ.
Монголд тайван жагсаал цуглаан хийж үзэл бодлоо илэрхийлэх хандлага нэмэгдэж буйтай холбоотойгоор оролцогчдод тохиож болох эрсдэл, хүний эрхийн зөрчлүүд нэмэгдэж байгааг жагсаал, цуглааны үед хөндлөнгийн ажиглалт хийдэг албан ёсны ажиглагчид тэмдэглэсэн байна.
Жагсаал, цуглаан зохион байгуулж буй үндсэн зорилго, мэдээллээ олон нийт болон шаардлага тавьж буй талуудад зөвөөр илэрхийлж, мэдээлэл түгээж чадаагүйгээс үүдэж, нийгэм, олон нийтийн зүгээс дэмжлэггүй өрнөсөн бөгөөд шаардлага тавьж буй тал ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй өнгөрсөн тохиолдол байдаг гэнэ.
Тэгвэл жагсаал цуглааны үеэр гарч болзошгүй байдаг зөрчлүүдэд судалгааны багийхан зөвлөмж гаргажээ. Жагсаал, цуглааны зохион байгуулагч, оролцогчид хуулийн хариуцлагад татагдах эрсдэлээс сэргийлж бэлтгэл үе шатанд анхаарах тун чухал байдаг гэнэ. Үүний тулд дараах зүйлсийг анхаарах ёстой аж.
-Жагсаал, цуглаан зохион байгуулах журмын тухай хууль, бусад хууль тогтоомжтой сайтар танилцаж, мэргэжлийн хуульч, өмгөөлөгчөөс зөвлөгөө авах, хамтран ажиллах,
-Жагсаал, цуглаан зохион байгуулахдаа тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг захиргааны байгууллагад урьдчилан мэдэгдэж, бүртгүүлэх,
-Оршин суугч иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх нь чухал бөгөөд жагсаал цуглаан хийх боломжтой газар, цаг хугацааг эртнээс зөв тооцож төлөвлөх,
-Насанд хүрээгүй хүүхдийг жагсаал, цуглаанд дагуулж ирэхгүй байх, мөн согтууруулах ундаа хэрэглэсэн, мансуурсан, бусад сэжиг бүхий этгээдийг хууль сахиулагчид мэдэгдэх, хамтран ажиллах,
-Жагсаал, цуглаанд ашиглах хэрэглэгдэхүүнээ зөв тодорхойлж, сонгох. Олон нийтийн газар ашиглахад тохиромжгүй (хутга мэс, нум сум, бусад хүйтэн зэвсгүүд гэх мэт) хуулиар хориглосон хэрэглэгдэхүүн авч очихгүй байх ёстой.
Харин жагсаал, цуглааны талаарх мэдээлэл болон зохион байгуулагчдын дэвшүүлсэн асуудал нь олон нийтийн анхааралд өртөхгүй, үр дүнгүй болох эрсдэлээс сэргийлэх зорилгоор бэлтгэл үе шатад анхаарах нь хамгийн чухал асуудлын нэг байдаг байна. Үүнд:
Болж бүтэхгүй байгааг болж бүтэхгүй арга техникээр дарж авахын тулд хараар дайрахаасаа өмнө хуулийн хүрээнд бүхий л зүйлсийг зохион байгуулах нь үр дүнг авчирна гэдгийг IRIM судалгааны хүрээлэн, Хууль зүйн мэдээлэл, судалгааны хамтын ажиллагааны нийгэмлэгийн судлаачдын дээрх судалгаа нотолж байгаа юм.
Энэхүү судалгаа болон зөвлөмжтэй танилцахыг хүсвэл дараах линкээр орж болно.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.