“Dr.Chingun's" арьс гоо заслын клиник эмнэлэг нь АНУ-д үйлдвэрлэгдсэн Эмселла аппаратыг албан ёсоор Монголд нэвтрүүлээд байна. Энэхүү аппарат нь эмэгтэйчүүдийн нууцлаг хэрнээ амин чухал асуудлыг шийдэгч дэвшилтэт технологи хэмээгдэн үр дүнгээрээ хэрэглэгчдийн талархлыг хүлээгээд байгаа юм.

Эмселла нь “HIFEM” буюу өндөр эрчимтэй цахилгаан соронзон долгионыг ашиглан суларсан аарцаг ёроолын булчинг чангалах, мэдрэлжилтийг дэмжиж цусан хангамжийг сайжруулах замаар үйлчилгээ үзүүлдэг. 

Үтрээний фитнес хэмээн нэрлэгддэг кегелийн дасгалтай адил булчингийн агшилт, амралтыг удирдах замаар булчингийн чангарлыг удирдаж богино хугацаанд үр дүн үзүүлдэг гэдгээрээ онцлог.

Мэс засал хийлгэхгүйгээр эмзэг асуудлаасаа салах боломжийг “Dr.Chingun's" арьс гоо заслын клиник эмнэлэг олгож байна.

Эмселла сандал дээр сууснаар кегелийн дасгалыг 11.000 удаа хийх үр дүнг ердөө 28 минутын дотор авах боломжтой.  

С.Өнөрцэцэг: Шээс дусагнаад эхэлсэн л бол аарцаг ёроолын булчин суларсан гэсэн үг

/эх барих эмэгтэйчүүдийн ахлах зэрэгтэй эмч/

Бичлэг үзэх: 

-Эмэгтэйчүүд сүүлийн үед  давсаг сойх, хярзангийн мэс засалд орох нь нэмэгдсэн. Мэсгүйгээр энэ асуудлыг шийдэх боломжтой юу?

-Эмэгтэйчүүд шээс дусах, бэлгийн амьдрал нь буурах шинж тэмдэг илрэнгүүт үтрээний булчин болон давсаг сойх, хярзангийн мэс засалд орно гэсэн ойлголттой байдаг нь анзаарагддаг.

Яг үнэндээ ихэнх тохиолдолд мэс засал шаардлагагүй, аарцгийн булчингийн сулралаас үүдэлтэй зовуурь үүсэж байгаагаа мэддэггүй. “Хагалгаанд орох юм байна. Манай найз хагалгаанд орсон” гэж нэг нэгнээсээ сонсоод хүрээд ирдэг.  Үзлэг хийхээр эмселла сандал дээр суух буюу өндөр эрчимтэй цахилгаан соронзон долгионт аппаратад орсны дараа хэвийн болох боломжтой хүмүүс олон бий. 

Гэхдээ үтрээний булчин болон давсаг сойх мэс засалд орохоос өөр аргагүй заалттай эмэгтэйчүүд ч бий. Үүнийг үзлэгээр тодорхойлдог.


-Хамгийн сүүлд гарсан үр дүнгээс хуваалцахгүй юу?

-Бэлгийн амьдрал гэдэг эмзэг асуудал шүү дээ. Бэлгийн харьцааны үед үтрээнээс хий гадагшилдаг гэсэн зовуурьтай нэгэн бүсгүй ирсэн юм.  Үзлэг хийсний дараа эмчилгээний хуваарь гаргаж гурван удаа эмселла сандал дээр суусан юм. Сүүлд ирэхдээ энэ асуудлаа шийдсэн гээд сэтгэл хангалуун ярьж байгааг хараад баярласан.

Хүмүүс энэ "шидтэй" сандал хараад гайхаж мэднэ. Анагаах ухаан хөгжихийн хэрээр нөхөн сэргээх эмчилгээ, техник хэрэгсэл хөгжиж байна. Энэ бол өндөр эрчимтэй цахилгаан соронзон долгионыг ашиглан суларсан аарцаг ёроолын булчинг чангалах, мэдрэлжилтийг дэмжиж цусан хангамжийг сайжруулах замаар үйлчилгээ үзүүлдэг хамгийн орчин үеийн аппарат юм. 


-Шээс задгайрах эмгэгийн үед эмселла аппаратаар шийдэх боломжтой юу?

-Хүндрэлтэй төрөлтийн дараа зарим тохиолдолд хярзан урагдаж, шээс задгайрах, ханиаж найтааж инээх үед шээс дусагнаж эхэлдэг. Мөн бэлгийн харилцаанд орох үед таашаал авахгүй, таагүй мэдрэмжтэй байх зэрэг зовууриуд илэрдэг.

Яваандаа шээс задгайрч эхэлдэг. Яг үнэндээ шээс задгайрал хүнд өвчин биш ч сэтгэл санаанд маш их нөлөөлдөг. Үргэлж ариун цэврийн өрөө хайхаас эхлээд үнэрээсээ санаа зовж байнга ариун цэврийн хэрэглэлээ солих гэх мэт олон асуудал тулгардаг. Ингэтэл нь хүндрүүлэхгүйн тулд яаралтай эмнэлэгт хандах нь чухал. Мэс засал хийлгэх дээрээ тулаагүй л бол орчин үед энэ асуудлыг шийддэг болчихлоо. 

Шийдэл нь эмселла сандал юм. Зарим эмэгтэйчүүд хэдхэн удаа ороод л үр дүнд нь сэтгэл хангалуун байгаагаа хуваалцдаг. 

Судалгаанаас харахад 30-аас дээш насны 3 эмэгтэй тутмын нэг нь их бага хэмжээгээр шээс задгайрах эмгэгтэй байна.


-Циститээр өвддөг охидыг энэ аппаратаар эмчлэх боломжтой гэж байсан. Үнэн үү?

-Циститээр ойрхон өвддөг охид байдаг. Эмчилгээ хийлгэлээ ч хэдхэн  сар болоод дахиад циститээр өвддөг.

Мөн шамбармын асуудалтай охид ч бий. Охиддоо анхаарал халамж тавьдаг ээжүүд манай эмселла сандал дээр авчирч суулгадаг. 1, 2, 3 оролтын дараа л эмчилгээний үр дүн харагдана.


-Эрэгтэйчүүд ч бас ханддаг гэж сонссон. Ямар зовуурьтай эрчүүд голдуу ханддаг вэ?

Энэ төрлийн үйлчилгээ нь зөвхөн эмэгтэйчүүдэд л зориулагдаагүй юм шүү. Эрэгтэйчүүдийн дунд сүүлийн үед түрүү булчирхайн шинж тэмдэг, шээс задгайрал, шамбармын асуудал нэлээд нэмэгдсэн. Энэ нь мөн л аарцаг ёроолын булчингийн сулралтай холбоотой юм. 

Эрэгтэй хүний бэлгийн чадвар сайжирч, хосын харилцаа халуун дулаан уур амьсгалтай болно гээд олон давуу талтай гэдэг нь нотлогдсон.

Хөнгөн зовуурьтай бол 1-2 эмчилгээний дараа үр дүнг шууд мэдэрч эхэлдэг. Тиймээс эрчүүдийг түрүү булчирхайн асуудал, шамбарам, шээс задгайрах өвчнөө хүндрүүлэхээс өмнө эртхэн хандахыг зөвлөе. Ичих зовох бус эртхэн эмнэлэгт хандах нь чухал.

-Эрчүүдийн хувьд ч кегелийн дасгал хийснээр энэ асуудлаа шийдэх боломжтой юу?

-Кегелийн дасгалыг эрэгтэй эмэгтэй гэлтгүй хүмүүс хийх нь маш чухал. Гэвч хүн бүр зөв хийж чаддаггүй. Харин эмселла аппарат нь танаас хүчин чармайлт шаардахгүйгээр өндөр дүнг өгч чадна гэдгийг судалгаа болон үйлчлүүлэгчдийнхээ үр дүнд тулгуурлан амлаж байна.

Ирж үзүүлж, эмчилгээ үйлчилгээ авч буй эрчүүдийн дийлэнх нь жингийн илүүдэлтэй тэр дундаа хэвлийгээрээ таргалалттай байна. Тэр хэрээрээ аарцгийн ёроолын булчингийн хүч, агшилт сулардаг.

Эрчүүдэд: Дараах зовиур илэрдэг юм биш биз?

- Шээх болон хүндрэх үйл ажиллагаа асуудалтай бол
- Шээсний дараа шээс үлдэх, тасалдах, дусагнах зовиур илэрдэг бол
- Бэлэг эрхтэн хөвчрөл суларсан бол богино хугацаанд үр дүнт “HIFEM” буюу өндөр эрчимтэй цахилгаан соронзон долгионыг ашиглан суларсан аарцаг ёроолын булчинг чангалах үйлчилгээг санал болгож байна.

Эмселла сандалд сууснаар дараах асуудлуудыг шийдэх боломжтой. Гарах үр дүн:

Аарцаг ёроолын булчин чангарна 

Аарцаг ёроолын булчингийн цусан хангамж, мэдрэлжилт сайжирна 

Шээс задгайрах эмгэгийг эмчилнэ 

Шамбарамын зовууриас ангижирна 

Бэлгийн дур хүсэл нэмэгдэнэ 

Үтрээний орчин хэвийн, тэнцвэртэй байхад тусална 

Циститийг эмчилнэ 

Үтрээ хуурайшихаас сэргийлнэ 


Хаяг: 

Dr.Chingun's Aesthetic & Surgery clinic  салбар /Даваа-Ням: 09:00-20:00/

Утас: 7747-5555 

Байршил: ХУД, Зайсангийн гудамж, Зайсангийн гүүрний баруун талд TOKYO TOWER 4-н давхарт


Хаяг: 

Dr.Chingun’s Beauty Med clinic салбар  /Даваа-Ням: 09:00-20:00/

Утас: 7768-5555 

Байршил:  БЗД, 26-р хороо, Энканто таун 2, Энканто тауэр-н зүүн талын 207-р байр, баруун тийшээ харсан хаалга