Буяндэлгэрийн Мөнхчимэг
05 сарын 05, 2025
Нийгмийн харилцаанд түгээмэл зөрчигддөг хүний эрхтэй холбоотой асуудлыг хөнддөг “Би нэг удаа” контентынхоо зочноор Graph.mn сайтын эрхлэгч, эдийн засгийн сэтгүүлч Г.Энэбишийг урилаа. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан жилээс жилд хумигдаж буй хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах оролдлогууд болон мэргэжлийн сэтгүүл зүйн үнэ цэнийн талаар ярилцсан юм.
Хяналтын тогтолцооны гажуудлыг шүүмжилсэн гэж цагдаагаас залгаж байсан
Манай graph.mn сайт нэг удаа “НИТХ-ын төлөөлөгчдийн 28 нь хотын дарга Х.Нямбаатарын томилгоогоор албан тушаал авсан байна” гэсэн асуудлыг хөндсөн юм.
Бид нийтлэлдээ НИТХ-ын төлөөлөгчид хотын даргыг хянах үүрэгтэй байтал албан тушаал авснаараа эргээд ажлаа тайлагнадаг болчихлоо. Энэ нь ёс зүйн хувьд ч, хяналтын тогтолцооны хувьд ч буруу гэдгийг сануулсан.
Энэ нийтлэлийг гарсны дараа Эрүүгийн цагдаагаас манай редакц руу залгасан. Тодорхой албан бичиг одоогоор ирүүлээгүй. Гэхдээ иймэрхүү аргаар сүрдүүлдэг нь нууц биш. Энэ мэтээр сэтгүүлчдийн урам зоригийг мохоох гэсэн оролдлого, хэвлэлийн эрх чөлөөнд халдаж буй үйлдэл их бага хэмжээгээр гарсаар л байгаа нь харамсалтай.
Бичлэг үзэх:
Асуултаас бултдаг улстөрчид буланд шахдаг сэтгүүлчдийг бий болгосон
Би сэтгүүлч мэргэжлээрээ 13 дахь жилдээ ажиллаж байна. Залуу байхаасаа л нийслэлийн мэдээнд их гүйсэн. Дөрвөн ч хотын даргын нүүр үзжээ.
Одоо эргээд харахад мэдээлэл авахад хүндрэлтэй нийслэлийн захиргааг анх удаа л харж байна. Олон нийттэй харилцах газар нь сэтгүүлчдийн дундын сошиал чатад бэлтгэсэн бичлэг, мэдээгээ л өгдөг. Тодруулж асуулт тавихаар хариулт ирэхгүй үе ч гарна. Ингэж бэлэн мэдээгээ өгөх байдлаар ажиллана гэдэг асар буруу хандлага. Уг нь тухайн сэдэв, асуудалтай холбоотой дарга, мэргэжилтнүүд нь яриа өгч, холбогдох мэдээллүүдээ ил байршуулдаг байх хэрэгтэй.
Жишээ нь нийслэлийн төсөв хэлэлцүүлэхээс өмнө датаг нь ил тавьдаг. Түүн дээр сэтгүүлч, эдийн засагч ажиллах боломжийг нь олгох учиртай. Олон нийт боломжит хэмжээндээ сонсчихсон, бодлогын мэтгэлцээн өрнөдөг байх ёстой. Энэ процесс алдагдаад гэнэт нэг асуудал хэлэлцээд, шийдвэр гарчихдаг болчихлоо шүү дээ.
Зөвхөн нийслэл дээр ч биш УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа ч хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг хязгаарладаг. Төрийн ордонд гэхэд яриа авах байршлуудыг тусгайлан гаргаж “Зөвхөн энд яриа ав. Өөр газар авбал сэтгүүлчийн ордонд нэвтрэх үнэмлэхийг нь хураана” гэдэг.
Бодоод үзье л дээ. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүн гэхэд сэтгүүлчдийг дагаж явснаа заагдсан байршилд очоод “Би авлига авсан”, “Би тэр сангаас хулгай хийсэн” гэж ярилцлага өгөх болов уу? Яриа өгдөггүй учраас өрөөнийх нь үүдийг сахиж хуралдааны зам тосож, араас нь хөөх, буланд шахах зэргээр гарцаагүй байдалд оруулж, хариулт авах үе гардаг.
Ийм нөхцөлд сэтгүүлчийг буруутгах биш, улс төрчид мэдээлэл өгөх үүргээ биелүүлэхгүй байгааг анхаардаг болоосой гэж хүсдэг.
Мэргэжлийн сэтгүүлчдийн хувьд улс төрчөөс бусад тохиолдолд эх сурвалжтайгаа цаг товлодог. Сэдвээ тохироод хэн хэн нь бэлтгэлтэй, хариуцлагатай ханддаг шүү дээ.
Сэтгүүлч тогтвортой ажиллаж, туршлагажих тусам нийгэмд өгөөжтэй байдаг
Намайг сэтгүүлч болж байх үед сэтгүүлчид нэр хүндтэй байв. Тиймээс ч “Телевизээр гардаг эгч нар шиг, бичдэг Б.Ганчимэг эгч шиг сэтгүүлч болно” гэдэг дэврүүн мөрөөдлөөр салбараа сонгож байлаа.
Сүүлийн жилүүдэд л сэтгүүлч гэхээр утга учиргүй дайрч давшилдаг, эх сурвалжаа загнадаг, орилдог гэх ойлголт газар авч мэргэжлийн нэр хүнд унах болсон. Энэ байдлыг “моод” болгож, дэврүүлж болохгүйг би хүлээн зөвшөөрнө. Харин хэрхэн засаж залруулах шийдлийг салбарынхан дотооддоо ярилцах нь зүйтэй гэж боддог.
Сэтгүүлчийн хувьд олон жил ажиллаж, туршлагажих тусмаа нийгэмд хүргэх үр өгөөж нь нэмэгдэж, мэргэжлийнхээ үнэ цэнийг тодотгодог юм шиг санагддаг.
Манайд чөлөөт сэтгүүл зүй одоо л түүхтэй болж байна. 9 удаагийн парламентыг дамжуулж, сурвалжилж байгаа MNB телевизийн Ж.Алтангэрэл, 30 жилийн түүхтэй “Eagle News” -ийн мэдээний өрөөг ахалж яваа сэтгүүлч Н.Баасандамба гээд туршлагатай сэтгүүлчид бий.
Тэд салбараа орхихгүйгээр, тогтвортой ажиллах нь сэтгүүл зүйдээ болоод нийгэмдээ үр өгөөжтэй байж чадна. Учир нь хэдэн Засгийн газар, хотын дарга, хэд хэдэн сайдын ард гарчихсан сэтгүүлч асуудлыг том зургаар нь харж чаддаг, тэр хэрээрээ бүрэн цогцоор мэдээлж чаддаг.
Шүүлтүүртэй унш, сонголттой дага
Аливаа зүйлд олон ургальч үзлээр ханддаг, нэг нь бичиж нөгөө нь хянаад, тос шүүсийг нь шахаж байж сэтгүүл зүйн бүтээл гардаг.
Гэвч олон талын эх сурвалжгүй, нэг хүний сэтгэгдлээр мэдээ бичдэг, бүр нэг хүн ажиллуулдаг сайтууд ч цөөнгүй байна. Аль сувгаас нь мэдээлэл авахаа уншигч, хэрэглэгч сонгоно.
Гэхдээ “ходоод хогийн сав биш” гэдгийн адилаар шиг таны тархи, сэтгэл зүй ч гэсэн хогийн сав биш. Иймд редакцтай, чанартай хэвлэл мэдээллийн байгууллагыг дагахыг зөвлөе. Зарим сайт, цахим хуудсыг огт дагахгүй, үзэхгүй байх хэрэгтэй.
Манайд өдөр болгон шинэ сенсац, өөр сэдэв шуурдаг болчихлоо. Тэр шуурга дунд бидний амьдралд нөлөөтэй, чухал сэдвүүд дарагдаад өнгөрч байгаа нь харамсалтай санагддаг. Улс төрөөр, эдийн засгаар бичдэг, сурвалжилдаг редакцууд нь ажлаа хийгээд л байна. Даанч цөөхөн хэсэг нь ач холбогдол өгдөг. Нийгмийн сэтгэл зүй нөгөө сенсацад анхаарчихдаг. Тэгээд бүх зүйл болж дууссаны дараа юу болчхов гэж эргэж хардаг байдлыг зогсоохын тулд уншигчид үзэж харж байгаа мэдээлэлдээ шүүлтүүртэй хандах цаг аль хэдийн болсон.
Хэвлэлийн эрх чөлөөг ойлгож, хуулиа анзаарах цаг
Хэвлэлийн эрх чөлөө гэхээр зөвхөн сэтгүүлчдэд хамаатай гэж боддог хүмүүс бий. Үнэндээ өдөр тутмын ус, агаар, талх гэдэг шиг бүгдэд хамаатай сэдэв юм шүү дээ.
Редакцууд нь чөлөөтэй ажиллаж чаддаг орчинд ардчилал, шударга ёс, хүний эрх гээд дараа дараагийн асуудлууд яригддаг. Эрх чөлөөгөө хамгаалахын төлөө энэ өдрүүдэд нэлээд яригдаж байгаа хуулийн төслөө уншаарай. Нэгэнт олонхоороо хүч түрээд баталчихвал араас нь хашхираад нэмэргүй. Тэгэхээр редакц төдийгүй сэтгүүлчид, ер нь хүн болгон ажил хэрэгчээр хандаж, анхаарч үзээрэй.
би нэг удаа дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр хэвлэлийн эрх чөлөө
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [59.153.113.220] ・ 6 өдрийн өмнө Хариулах
transfer.cloud.mn/view/FEL1XW
Зочин [59.153.113.220] ・ 7 өдрийн өмнө Хариулах
how to find sub-string with following pattern option1 in string on python? pattern option1: 103 text $(1.00) $(103.00)
Зочин [59.153.113.220] ・ 7 өдрийн өмнө Хариулах
from PyPDF2 import PdfReader, PdfWriter from reportlab.pdfgen import canvas from reportlab.lib.pagesizes import letter from io import BytesIO def add_white_shape_to_pdf(input_pdf_path, output_pdf_path, x=100, y=100, width=200, height=100): # Read the input PDF pdf_reader = PdfReader(input_pdf_path) pdf_writer = PdfWriter() # Process each page for page_num in range(len(pdf_reader.pages)): page = pdf_reader.pages[page_num] # Create a new PDF with the white shape packet = BytesIO() can = canvas.Canvas(packet, pagesize=letter) # Set fill color to white and draw a rectangle can.setFillColorRGB(1, 1, 1) # White color can.rect(x, y, width, height, fill=1) can.save() packet.seek(0) # Create a PdfReader object for the new shape PDF shape_pdf = PdfReader(packet) shape_page = shape_pdf.pages[0] # Merge the shape onto the original page page.merge_page(shape_page) pdf_writer.add_page(page) # Write the output PDF with open(output_pdf_path, 'wb') as output_file: pdf_writer.write(output_file) # Example usage input_pdf = "input.pdf" # Replace with your input PDF path output_pdf = "output.pdf" # Replace with your output PDF path add_white_shape_to_pdf(input_pdf, output_pdf, x=100, y=100, width=200, height=100)
Санал болгох
1 Startup MASTERCLASS онлайн сургалтын бүртгэл эхэллээ: Бизнесээ эхлүүлж, амьдралаа өөрчил!
2 Б.Нямцэцэг: Багш нарын ажлын ачааллыг бууруулж, сурагчдаа өв тэгш хүмүүжүүлэх шалгарсан арга бол үеийн багт нэгтгэх юм
3 Суурин зохицуулагч Яап ван Хиердэн: Монгол залуусын ирээдүйгээ өөрчлөх хүсэл эрмэлзэл надад гүн сэтгэгдэл төрүүлсэн
4 Жонатон Гиел: Англи хэл сурмаар байвч аргаа олохгүй яваа завгүй хүмүүст бид дүрэм, яриа хоёрыг төгс эзэмшүүлэх аргаар заадаг
5 С.Сувд-Эрдэнэ: Асуудлаа шийдье, ажилтнуудаа тогтооё гэвэл дунд шатны менежерүүдээ сургаж, чадваржуулахад хөрөнгө оруул