ОХУ саран дээр эрдэм шинжилгээний станц байгуулах төсөл боловсруулж байгаа тухай тус улсын Сансрын үйл ажиллагааны төрийн корпораци болох Роскосмос мэдээлжээ.
Уг хөтөлбөрт АНУ болон бүрэлдэхүүнд нь ОХУ-аас гадна Бразил, Энэтхэг, Хятад болон Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс ордог БРИКС-ийн орнууд оролцож магадгүй гэж Роскосмосийн мэдээлэлд дурджээ.
Дээрх асуудлыг Роскосмосын тэргүүн Дмитрий Рогозон Америкийн НАСА агентлагийн дарга Жим Брайденстайнтай аравдугаар сарын 10-нд уулзахдаа хөндөх аж.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг