Өнөөдөр ОХУ-ын Ерөнхий сайд Михайл Мишустин Холбооны агаарын тээврийн агентлаг болох Росавиация-д олон улсын нислэгийг сэргээх боломжийг судлахыг үүрэг болгожээ.

Өнгөрсөн 3 дугаар сарын сүүлээр бүх олон улсын нислэгээ зогсоосон бөгөөд түүнээс хойш гадаадад гацсан орос иргэдийг нутагт авчрах тусгай нислэгүүд зөвхөн хийгдэж байсан юм. 

Коронавирусын халдвар авсан хүмүүсийн тоо тус улсад 476 мянга бүртгэгдэж, хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн тоогоороо дэлхийд гуравдугаарт орж байна.  Эхний ээлжинд коронавирусын хямрал намжсан 15 улс руу ирэх, явах нислэгээ сэргээнэ. Үүнд БНХАУ, БНСУ, Турк, болон Европын орнууд орсон байна.