Гарааны компаниудад хөрөнгө оруулан, системийн инженерчлэлд суурилсан хөтөлбөрөөр бойжуулах замаар бизнесийн системийг хамтран бүтээх зорилготой Сократус Студио ХХК-ийн гарааны компанийг бойжуулах хөтөлбөрийн ээлжит сонгон шалгаруулалтаар шалгарсан гарааны компаниуд хөрөнгө оруулалтын гэрээгээ байгууллаа.

Энэ удаагийн шалгаруулалтад 40 орчим компани хүсэлтээ илгээсэн байна. Тэднээс халдварт өвчлөлийн оношлуур бүтээсэн Мал эмнэлэгийн хүрээлэнгийн дэргэдэх “Гарааны праймер” компани,  авто оношилгооны  “Фүүл авто аудит” компаниуд  шалгарсан юм. 


"Сократус Студио" ХХК өнгөрсөн хугацаанд 10 удаагийн сонгон шалгаруулалт явуулж нийт 400 гаруй гарааны бизнес, бизнес санаанаас 12-тай нь ийнхүү хөрөнгө оруулах замаар хамтран ажиллаж эхлээд байна. Сократус бойжуулах хөтөлбөрийн талаар Гүйцэтгэх захирал А.Мөнхцогоос тодрууллаа. 

-Энэ удаагийн шалгаруулалтаар сонгогдсон гарааны бизнесүүдийн онцлог юу байв? 

-Манай хөтөлбөрт тавигддаг гол шалгуур бол тухайн бизнес санааны шийдэлд ямар харьцангуй давуу тал байна вэ, хэрэглэгч, оролцогч талууддаа үнэ цэнийг бий болгож чадах уу, өргөжин тэлэх боломжтой байх, бизнес санаачлагчдийн сэтгэлгээний цэгцтэй байдал юм. Энэ удаагийн шалгаруулалтаар шалгарсан “Гарааны праймер” компани гэхэд монголд нэн хэрэгцээтэй мал, амьтнаас гаралтай халдварт өвчлөлийг илрүүлэх, хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхийг шинжилдэг оношлуур бүтээсэн байгаа. Монгол эрдэмтдийн бүтээлийг дэмжих боломж бүрдэж байгаа юм. Харин “Авто аудит” компанийн хувьд авто машин хэрэглэгчдийн авто машинаадаа аюулгүй, амар тайван зорчих баталгааг бүрдүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл техникийн бүрэн бүтэн байдлыг оношлох, мэдээллэх хэрэглэгчдэд анхааруулга, сануулга өгөх системийг бүтээх юм.


-Хөтөлбөрт хамрагдснаар  гарааны бизнесүүдэд ямар боломж нээгдэх вэ? 

- Хөтөлбөр хэрэгжих эхний жилд тухайн компанийг зорилгоо хэрэгжүүлэх чадамжтай систем болж төлөвшихөд анхаарч ажилладаг. Хоёр дахь жилд нь өсөлтийг бий болгоход төвлөрч ажиллана. Бизнес амжилтыг олохын тулд эхлээд байгууллагын тогтолцоо бүрдэх, дараа нь ажил үүргүүдээ чанартай гүйцэтгэдэг болох, дараагаар нь зорилгоо биелүүлж эхлэдэг нь бидний өнгөрсөн хугацааны туршилгаар нотлогдсон. 

Энгийн жишээгээр хэлбэл хол замд гарах гэж буй таны хөлөг онгоц ирээдүйд учрах бартаа саадад эвдрээд зогсчихооргүй угсрагдах, дараагаар нь капитан болон хөлгийн багийнхан үүргээ ягштал биелүүлдэг болох тэгж хэмээн зорьсон газраа хүрч байна. Тэгэхээр хөтөлбөрт хамрагдсанаар хөлөг онгоцоо угсарна, хөлөг онгоцоо угсрах санхүүгийн болон мэдлэгийн нөөцөөр дэмжүүлнэ,  багийн гишүүд үүргээ яс гүйцэтгэдэг болно гэсэн үг. 



С.Лхагвасүрэн: Эрдэмтдийн судалгаа бүтээлүүд ширээнд үлдэх биш дэлхийд гарах боломж байна

Мал эмнэлэгийн хүрээлэнгийн дэргэдэх“ Праймер”  гарааны компанийн захирал С.Лхагвасүрэнгээс тодрууллаа. 


Бизнесийн санаагаа анх хэрхэн олсон бэ? 

-Би Мал эмнэлэгийн хүрээлэнд олон жил судалгаа, шинжилгээний чиглэлээр ажилладаг. Инновацийн хууль батлагдсанаар монгол эрдэмтэд судалаа, шинжилгээгээ бичиг цаас болгоод үлдээх биш, цаашдаа зах зээлд нийцүүлэх боломжтой болсон. Өнгөрсөн хугацаанд 6 бүтээгдэхүүн дээр патент авч баталгаажуулсан, эдгээр бүтээгдэхүүнддээ үндэслэн бизнесээ эхлүүлсэн. 


Танай үйлдвэрлэсэн оношлуурууд ямар онцлогтой вэ?

Манай бүтээгдэхүүн бол мал, амьтны гаралтай халдварт өвчнийг илрүүлэх оношлуурууд юм. Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй талаасаа монгол улсад нэн хэрэгтэй зүйлс. Бид зөвхөн бизнес, ашиг орлого гэж харахаас илүү нийгмийн ач холбогдолын хүрээнд үйлдвэрлэдэг. 

Монголчууд хүнсний бүтээгдэхүүнийг авахдаа гадна талаас нь харж сонголт хийдэг. Гэвч энэ тухайн бүтээгдэхүүний найрлага, чанарыг тодорхойлж чадахгүй. Нүдээр харлаа ч дотор нь нэмэлт химийн бодис, өвчин үүсгэгч бактери байхыг үгүйсгэхгүй. Манай оношлуурууд хөдөө орон нутаг, алслагдсан сум багуудад ч хийх боломжтой түргэвчилсэн оношлуур байгаа юм. Тухайлбал нэг түргэвчилсэн оношлуур найман төрлийн зоонозын гоц халдварын нян таних чадалтай. Тэгэхээр хүмүүсийн эрүүл мэнддэд тун их үр өгөөж өгөх болно. 


Гарааны бизнесийг бойжуулах хурдасгуур хөтөлбөрөөс ямар хүлээлттэй байгаа вэ? 

-Одоогийн байдлаар мал эмнэл зүйн салбарын хувьд зах зээл багатай, хэрэгчлэгч цөөтэй учраас бизнесийн ашиг, орлого шууд өсөх боломжгүй юм. Энэ байдлыг минь ойлгож, туслаж дэмжихээр биднийг сонгосонд баяртай байна. 

Компани маань 6 ажилтантай. Тэд бүгд өөр өөрсдийн салбарын эрдэмтэн судлаачид бөгөөд малын эмч, молекул биологич, химич гэсэн мэргэжилтэй хүмүүс. Тэгэхээр бидний хувьд компанийн засаглал, мартекинг менежментийн тал дээр сурч мэдэх, дэвших олон зүйл байгаа гэж харж байна. 

Энэ дутагдалаа "Сократус Студио" ХХК-ийн тусламж дэмжлэгээр засах цаашид хөгжих болно гэдэгт бат итгэлтэй байна.  



-Гарааны бизнесийг бойжуулах хурдасгуур хөтөлбөрөөс ямар хүлээлттэй байгаа вэ? 


-Одоогийн байдлаар мал эмнэл зүйн салбарын хувьд зах зээл багатай, хэрэгчлэгч цөөтэй учраас бизнесийн ашиг, орлого шууд өсөх боломжгүй юм. Энэ байдлыг минь ойлгож, туслаж дэмжихээр биднийг сонгосонд баяртай байна. Компани маань 6 ажилтантай. Тэд бүгд өөр өөрсдийн салбарын эрдэмтэн судлаачид бөгөөд малын эмч, молекул биологич, химич гэсэн мэргэжилтэй хүмүүс. Тэгэхээр бидний хувьд компанийн засаглал, мартекинг менежментийн тал дээр сурч мэдэх, дэвших олон зүйл байгаа гэж харж байна. Энэ дутагдалаа "Сократус Студио" ХХК-ийн тусламж дэмжлэгээр засах цаашид хөгжих болно гэдэгт бат итгэлтэй байна.  


Д.Дүгэрдорж: Цаашдаа автомашин худалдаж авахдаа танилаа гуйх хэрэггүй 


“Авто аудит” компанийн хамтран үүсгэн байгуулагч Д.Дүгэрдоржоос тодрууллаа.  


-Бизнес санаагаараа ямар асуудлыг шийдвэрлэхийг зорьсон бэ? 

-Хүмүүс авто машин худалдаж авахдаа ихэндээ ойр дотны хүнээ, аль нэг танилаа гуйж шалгуулж авдаг. Гэтэл машины талаар сайн мэдлэггүй, өнгөцхөн харж дүгнэдэг хүмүүс ч байдаг. Үүнээс болж хөрөнгө мөнгөөр алдах гээд араасаа олон асуудал дагуулдаг. Бидний харсан эхний зорилт бол машин худалдаж авах гэж байгаа хүмүүст тухайн машиныг нь оношилгоонд оруулж шинжилж өгөх. Хоёрдугаарт өөрийн машинаа үнэлүүлж даатгуулах гэж байгаа хүмүүст үзлэг оношилгоо хийж тохирох үнэлгээг найдвартай  гаргаж өгөх юм. Манайд даатгалын үнэлгээг ихэнхдээ даатгалын ажилтнууд хийдэг. Ингэхдээ машиныг гадна талаас нь зургийг нь дараад л үнэлчихдэг нь олон. Тухайн даатгалын ажилтан мэргэжилийн ямар нэг мэдлэггүй байж ч болох юм. Тэгэхээр буруу үнэлэх, үл ойлголцол үүсэж ар араасаа асуудлыг дагуулсаар байдаг.


-Машинаа дуудлагаар оношлуулахын давуу тал юу вэ? 

-Улаанбаатар хотын хэмжээнд сард дундажаар 50 мянган машин үзлэг оношилгоонд хамрагддаг. Гэтэл манайд 13 оношилгооны газар л байдаг юм. Эдгээр цэг ихэнхдээ хөл хөдөлгөөн ихтэй газрын ойролцоо байршдаг. 

Машинаа оношилгоонд оруулахын тулд аль нэг цэгт очерлож байж оношилгоонд хамрагдана. Оношилгооны газар руу очихын тул замын түгжрэлд орох гээд олон асуудлууд бий. Энэ бүх асуудлыг бид шийдэж өгч чадна. Манай явуулын оношилгооны баг хэрэглэгчдийн байгаа газар нь очиж үйлчилнэ. Тиймээс хүмүүсийн цагийг хэмнэхийн хамт баталгаатай үзлэг оношилгоонд оруулснаар санхүүгийн хувьд ч олон давуу талуудыг бий болгож байгаа. Түүнчлэн манай байгууллагын сайт, апплейкешнийг ашиглан хүссэн үедээ бүртгүүлж, дуудлага өгөх боломжтойг дуулгахад таатай байна. 


-Зах зээлээ хэрхэн тодорхойлсон бэ. Эрэлт хэрэгцээ хангалттай байгаа юу? 

-Одоогийн байдлаар Улаанбаатар хотод бүртгэлтэй 500 мянга гаруй автомашин байна. Жилд дундажаар 200 мянган машиний бүртгэл солигддог буюу хоорондоо худалдаа, солилцоо хийдэг гэсэн үг л дээ. Мөн нийт машины тоо жилд 10 орчим хувиар нэмэгддэг. Тиймээс манай үйлчилгээний хэрэгцээ улам бүр нэмэгдэх юм. Байгууллагын маань хувьд заах зээл дээр үйлчилгээгээ гаргахад бэлэн болсон байна. Одоогоор дуудлагын оношилгооны 2 машин, 4 мэргэшсэн инженертэйгээр ажлаа эхлүүлэх гэж байна. 


Баярлалаа. Та бүхний бизнест амжилт хүсье.