Yе тэнгийн дарамт шахалт гэж хэн нэгний хувцас, эсвэл ямар нэг хандлага үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрүүлэхээр нийгмийн дарамт үзүүлэх замаар аль нэг бүлгийн гишүүн болгох зорилгоор үйлдэж буй үйлдлийг хэлнэ. 

Жишээлбэл: Өөрсдийг нь хүсээгүй байхад дургуй зүйлийг нь хийлгэхээр хүчлэх дарамтлахыг хэлнэ. Тухайлбал тамхи татахыг санал болгох, архи пиво уухыг санал болгох бэлгийн харилцаанд орох, хар тамхи хэрэглэх зэрэг...

Үе тэнгийн гадуурхалттай холбоотой нийтлэл унших:

https://peak.mn/news/t-tsendsuren

https://peak.mn/news/b-altanzaya

https://peak.mn/news/tjargalsaikhan 

Эцэг эхчүүд хэрхэн нөлөөлөх вэ? 

Алхам 1:

Хүүхдүүдтэйгээ суугаад ярилц. Хүүхдүүддээ архи ууснаас үүдэх хор хөнөөлийн талаар ярилц. Найз нөхдөдөө тэдэнд үе тэнгийн дарамт шахалт ирсэн үед тэдний дэргэд туслах хүн үгүй гэдгийг хэл. 

Алхам 2: 

Тэдэнд ямар зүйл тохиолдож болохыг үзүүл.

Интернетээр үе тэнгийн дарамт шахалт гэж юу болох болон архи уух талаарх мэдээллийг үзүүл. Хүүхдүүдэд архи согтууруулах ундаа, үе тэнгийн дарамт шахалт, нэг удаа их хэмжээгээр уух зэргээс үүдэн гарах хор хөнөөлийг харуул. 

Алхам 3: 

Архи согтууруулах ундааг хэрэглэснээс үүдэн гарах үр дагаврыг ойлгуулах. Жишээ нь архи ууснаас үүдэн гарах дараах үр дагавруудыг хэлж өгч болох юм. 

Үүнд: Хүсээгүй бэлгийн харилцаа, биеийн хүчирхийлэл, осол гэмтэл, согтуугаар жолоо барих, хувь хүний эрүүл мэндэд учирч болох олон асуудлууд. Бодит жишээ тайлбарлах. 

Алхам 4: 

Тэдэнд яг юу тохиолдож болох талаар зааж сурга. Архи согтууруулах ундаа ууснаар дараах зүйлсүүдийг үүсгэх шалтгаан болдог гэдгийг бодит хүний жишээн дээр авч ярих. Тухайлбал: Чи маш хөгийн инээдтэй харагдана. Архи уух нь их гоё сайхан гэсэн хуурамч төсөөлөл байгаа хэдий ч, мэдрэлийн тогтолцоо өөрчлөгддөг учраас хүн тэнэг мэт болж бөөлжих, шээх гэх мэт өөрийгөө хянах чадваргүй болдог.

Өсвөр насныхан архи ууж эхлэх үед таргалдаг бөгөөд эрүүл мэндийн асуудлууд үүсч эхэлдэг. 

 Вашингтоны Их Сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар 13 наснаасаа эхлэн ууж эхлэсэн залуучууд 24 нас хүрэх үедээ архи уудаггүй, үеийнхэнтэйгээ харьцуулахад илүү тарган , цусны даралт ихдэлттэй байжээ. 

Нэг дор их хэмжээгээр уудаг хүмүүс насанд хүрэх үедээ, өөрсдийн чухал эрхтнүүд болох элэг, зүрх, тархины гэмтлүүд ихээр үүсэх өндөр эрсдэлтэй байдаг. 

✖ Архи уусан өсвөр насныхан хууль дүрэм, журам зөрчих өндөр эрсдэлтэй болдог. 

✖ Согтууруулах ундаа хэрэглэх нь сурагч оюутнуудын оюуны чадварыг муутгаснаас, сурлага нь муудаж, спортод гаргах амжилт нь буурдаг байна.


Эх сурвалж: Өсвөр үеийнхэнд үзүүлэх сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ-2020