Б.Болормаа: Хүүхдээ зөв хүмүүжүүлье гэвэл эхлээд өөрийнхөө сэтгэл зүйн учрыг олох хэрэгтэй


Олон улсад мэргэшсэн көүч, орлох сэтгэл засалч Б.Болормаатай ярилцлаа. Тэрбээр мэргэжлээрээ Канад улсад ажиллаж амьдардаг. Мөн дэлхийн 15 улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудадаа сэтгэл заслын үйлчилгээ үзүүлдэг нэгэн.

Хүүхдэд асуудал байна уу, танд асуудал байна уу?

“Хүүхэдтэйгээ  харилцах арга эвээ олохгүй байна”, “Миний үгэнд орохоо больчихлоо. Үүнээс нь болоод гэрт хэрүүл маргаан тасрахаа байлаа” гэж хандах хүмүүс сүүлийн үед нэмэгдэж байна. Эсвэл хүүхдээ буруу зүйл хийх, жижигхэн алдаа гаргах төдийд л сэтгэл хөдлөл, уур хилэнгээ барьж дийлэхгүй хүүхдээ зоддог, дараа нь маш ихээр гэмшиж, харамсдаг арга мухардсан хүмүүс ч цөөнгүй ирдэг.  

Ийм асуудалтай тулгарсан бол юун түрүүнд ойлгох ёстой нэг зүйл бий.  Хүүхдийн гаргасан алдаа дутагдал асуудлын гол шалтгаан биш юм шүү. Харин таны дотор бугшсан дурсамж, удаан хугацаанд дарагдаж нуусан асуудлууд тухайн мөчид сэтгэл зүйн төлөвөө захирч чадахгүй болгодог нь сэтгэл зүйн бичигдээгүй хууль.

Жишээлбэл хүүхэд хувцсаа өмсөхгүй гээд зөрүүдэлж гарлаа гэж төсөөлье. Таны уур бухимдал дээд цэгтээ хүрнэ, магадгүй уурлаж орилж ч мэднэ. Гэхдээ эрүүл ухаанаар харвал “Хувцас өмсмөөргүй байна” гэж хэлж зөрүүдэлж буй хүүхдийн үйлдэл нь таны дотор байгаа бугласан асуудлыг сэдээгч л болсон хэрэг.  

Энэ тохиолдолд хүүхэд рүү чиглэсэн сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөөс өмнө тухайн ээж, аавын дотоод сэтгэлийг эдгээх тусламж, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нь чухал байдаг.

Бичлэг үзэх: 



 Өөртэйгөө харьцах хандлагаа өөрчлөхөөс сэтгэл зүйн эдгэрэл эхэлдэг 

Өөрөө өөртөө  маш хатуу ширүүн шаардлага тавьдаг хүн цөөнгүй. Тэр тусмаа өнгөрсөндөө гэмшдэг, өөрийгөө дутуу үнэлдэг, одоо байгаа нөхцөл байдлаа үзэн яддаг бол эргэн тойрны хүмүүстээ ялангуяа ойр дотныхон төдийгүй үр хүүхдүүддээ яг тийм байдлаар хандах гээд байдаг талтай. 

Тиймээс хүн өөрийнхөө сэтгэл зүй рүү өнгийж, өөртэйгээ ажиллаж анзаарч, зарим асуултад хариулж байх нь чухал.

Тухайлбал: 


Би юунд уурлаж, бухимддаг вэ, ямар үйлдэл намайг илүү ихээр бухимдуулж тэвчихийн аргагүй болгодог вэ?

Би бусдын ямар үйлдэлд гомдож, туньдаг вэ?

 Яагаад тэрхүү үйлдэл таны уурыг хүргэдэг юм бол? 

Яавал тайвширч, сэтгэл зүйн төлөв маань өөрчлөгдөж байна вэ зэргээр асуудлыг сэтгэл хөдлөлөөс салгаж, юунаас болсныг нь ойлгох гэж оролдоод үзээрэй.  


Өөрийнхөө дотоод ертөнцөө анзаарч,  мөн чанараа таньж, өөрөө өөртэйгээ ажиллаж чадваас стресс бухимдлын төлөвөөс гарч аз жаргал, амар амгалан, мэргэн ухааны төлөвт бууж тайвширдаг.

Ингэж бодож эргэцүүлж, өөртэйгээ ажиллаж чадсан үед л хүүхэдтэйгээ яаж харьцах вэ гэдэг дээр шийдэл аяндаа гараад ирнэ. 

Түүнээс биш хүүхдээ яг ингэж хүмүүжүүл, ингэвэл асуудал гарахгүй гэсэн тохирсон ганц арга байхгүйг сануулъя. 

Суурь асуудлаа шийдээгүй цагт ямар ч сайн харилцааны арга  техник, мэргэжилтний заавар нэмэр болдоггүй. Зөвхөн түр зуур гал унтраахаас хэтрэхгүй буюу асуудлыг углуургаар нь арилгаж шийдэж чаддаггүй юм шүү.


Сэтгэл зүйн мухардлаас хэрхэн гарах вэ? 

Хүн бүрд байгалиас заяасан гайхалтай чадамж бий. Гэвч бага наснаасаа бүр эхийн хэвлийд байх үеэсээ л гадаад орчны нөлөөлөл, нийгмийн дарамт шахалт, өдөр тутмын амьдралын стресс зэрэгт автсаар нэг л итгэл үнэмшил, бодол, сэтгэл хөдлөлийн хувьд дарагдмал төлөвт орсон байдаг. 

Миний хувьд үйлчлүүлэгчтэйгээ ажиллахдаа тэднийг дарагдмал төлөвөөс гаргаж, буцаад “хүүхэд шиг” гэгээлэг,  бүхнийг боломжтой гэж хардаг, өөрөө боломжийг бүтээдэг тийм ертөнцийг нь нээхийг гол зорилго болгодог.  

Хүний оюун санаа бодит байдлын ердөө нэг хувийг хардаг.  Бид зөвхөн оюун санаагаараа харсан үедээ аливаа нөхцөл байдлыг ийм хязгаарлагдмал хүрээнд харж дүгнэдэг гэсэн үг.  Энэхүү хязгаарлагдмал байдлаа бодит амьдрал гэж итгэсээр байгаа цагт тухайн хүний амьдрал нэг газраа эргэлдсээр байдаг. 


Сүүлийн таван жилийн хугацаанд яг ийм байдлаар асуудлаас гарах арга шийдлээ олж чадахгүй нэг дороо эргэлдсээр цаг хугацаа алдсан олон хүнтэй ажиллаж, үр дүнд хүрсэн туршлага надад бий.

Тиймээс мэргэжлийн сэтгэл засалч хүний хувьд монголчуудаа нүдэнд үл үзэгдэх үнэн зүрхээ нээн, тэрхүү  зогсонги байдлаас гарч, аз жаргал, амар амгалан, амжилтын циклийг эхлүүлэх үүднээс “Квант үсрэлт” нэртэй эвент зохион байгуулахаар боллоо. 

Есдүгээр сарын 8-нд Тусгаар тогтнолын ордонд болох “Квант үсрэлт” VIP эвентэд оролцон, жинхэнэ БИ-тэйгээ уулзаж, ухамсраа мөнхөд нээхийг урьж байна. 

Шинэ итгэл үнэмшил, шинэ бодол, шинэ эерэг сэтгэл хөдлөлөөр таныг дүүргэх энэхүү эвент маань квант физикын ухааныг  соматик сэтгэл судлал, сэтгэл судлал, оюуны дасгалжуулалт майндфулнесстай хослуулснаараа онцлогтой. 

Энэхүү эвентэд оролцсноор та байгалиас заяасан жинхэнэ хүчээ олж нээн, дотоод сэтгэл гүн амар амгалан, тайтгарал, эдгэрлийг хүртэх болно.


Эвентийн тасалбар худалдан авах холбоос: ticket.mn/event/2221

Эвентийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг авах бол  ЭНД ДАРНА УУ. 


Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.