МУИС-ийн Хууль зүйн төгсөх курсийн оюутан Б.Ариунзаяа кофе шопт үйлчлүүлж байсан охины дээрээс халуун кофе асгасан хэрэг гарсан билээ. 

Улмаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргааны зөвлөлөөс түүнийг сургуулиас хөөх санал гаргасан талаараа мэдээлэл хийсэн. Тэгвэл Б.Ариунзаяаг Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал прокуророос шүүхэд ирүүлжээ. Хилийн хориг тавих саналыг өнөөдөр хэлэлцэх юм байна. 

14.5 дугаар зүйл.Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ
1.Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.