Өөрийгөө биелүүлэх зөгнөл нь сэтгэл зүйн маш алдартай үзэгдлүүдийн нэг бөгөөд хүн ямар үр дүн хүлээнэ, түүндээ тааруулж өөрийн үйлдэл, зан авирыг өөрчилдөг гэж үздэг.  

Анх социологич Америкийн Роберт К.Мертон 1948 онд энэхүү үзэдлийг тайлбарлан, санаагаа дэвшүүлсэн байдаг. Ингэхдээ тэрээр “Нөхцөл байдлыг хэрхэн тодорхойлохоос хамаарч өөрийн үйлдлийг тухайн таамагласан үр дүнд чиглүүлэн өөрчлөх” гэж тодорхойлсон юм. 

Энэ үзэгдлийг мөн сөрөг, эерэг бодол, сэтгэлгээтэй холбох нь түгээмэл байдаг. Энэ нь бидний танил болсон “бодол үйлдэл болдог” гэх ишлэл юм. Энгийнээр тайлбарлавал бид сөрөг ч бай эерэг ч бай бодол тээхэд тэр нь бидний хичээл зүтгэл, үйлдэл, зан авирт нөлөөлж улмаар үр дүнг нь таамаглаж байснаар болгодог. 

Жишээ нь "Шалгалт өгөөд ч яах билээ,угаасаа бэлдээгүй учраас шалгалтандаа унаж л таараа" гэсэн бодолтой байвал шалгалтандаа хэчнээн  бэлдсэн ч таагүй, сөрөг бодлоор дүүрнэ. Ингэснээр шалгалт өгөх үедээ сандрах, анхаарал төвлөрөхгүй байх, алдаа гаргах зэрэгт хүргэх юм. 


Өөрийгөө биелүүлэх зөгнөлийн алдартай жишээнүүд 

#1 Плацебо эффект 


Эмч нэр өвчтөнд ундаа эсвэл ус өгөөд "Энэ бол дэлхийн хамгийн шилдэг эм, үүнийг л уухад шууд л эдгэнэ" гэж хэлнэ. Үнэндээ тэр нь эм биш, ямар нэг онцгой хүч чадал байхгүй. Гэхдээ өвчтөн үүнийг мэдэхгүй ч өөрийгөө хамгийн шилдэг эм ууж байгаа гэсэн бодолтой болсноор тархинд нь хамгийн шилдэг эм гэсэн үргэлж очиж дархлааг нь нэмэгдүүлж удалгүй өвчтөн эдгэрч эхлэдэг байна.


#2 Оэдипус Рекс 

Эрт цагт  Лайус хаан өөрийн хүү Оэдипус эцгийгээ алж, хатан ээжтэйгээ гэрлэнэ хэмээн зөгнөжээ. Үүнээс сэргийлэхийн тулд тэрээр хүүгээ хаясан байна. Энгийн ард айл хүүг олж, өсгөжээ. Хүү өсөж, томрох тусмаа хааны зөгнөлийн тухай сонгсож,  хаанаас болоомжилж гэрээсээ ч гардаггүй байжээ. (Хүү өөрийн өсгөсөн эцэг эхийг өргөж авсан эцэг эх гэж мэдэхгүй байв) Гэвч нэг удаа тэрээр аялж явахдаа  Лайус хаантай тааралдаж, маргалдаж байхдаа түүнийг хөнөөжээ.Ингээд хаант улс руу очиж боолуудыг  чөлөөлж, өөрийн эр зоригийн төлөө хаан болсноор бэлэвсэн хатан болох өөрийн төрсөн эхтэйгээ гэрлэжээ.


#3 Оак сургуулийн туршилтыг


1968 онд сэтгэл зүйч Роберт Росентал  багш сурагчийн харилцааны нөхцөлийг өөрийгөө биелүүлэх зөгнөлд тусган  судлахын тулд “Оак сургуулийн туршилтыг” явуулжээ. Тэрээр сурагчдаас IQ-ийн шалгалт авсны дараа багшид нь санамсаргүй түүврээр сонгосон хэсэг бүлэг сурагчдыг гоц авъяастай, онцгой хүүхдүүд гэж хэлсэн байна. 8 сарын дараа сурагчдаас дахин шалгалт авахад “онцгой” гэж хэлсэн сурагчдын IQ бусад сурагчдын IQ-тай харьцуулахад өссөн үр дүнтэй гарчээ. Багш нь тухайн сурагчдыг онцгой авъяастай гэж итгэсэн учраас тэдэнд өөрөөр хандаж байсан бөгөөд асуулт асуухыг уриалах, нэмэлт тусламж үзүүлж тэдэнтэй илүү найрсаг харьцаж байсан байна. Тухайн багшийн энэхүү итгэл нь сурагчдыг илүү улам хичээх, сайн оноо авахад чиглүүлсэн гэж дүгнэжээ.