Л.Дэлгэрмаа
06 сарын 03, 2024
Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанааc нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй 154 хүнийг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн.
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж болно” гэж заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос томилсон Ажлын хэсэг 2024 оны 6 дугаар сарын 2-ны өдрийг дуустал нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авав.
Ажлын хэсэгт 16 нам, 2 эвслээс 101 нэр дэвшигч, 3 бие даан нэр дэвшүүлэгч, нийт 104 иргэн дахин бүртгүүлэхээр баримт бичгээ ирүүллээ.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө нэр дэвшигчийг бүртгэх эсэх шийдвэр гаргана.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.