Улс орнуудын хүн амын дундаж наслалт, боловсрол, орлого зэргийг харгалзан жагсааж, үзүүлэлтээр нь улс орнуудыг 4 бүлэгт хуваасан статистик индексийг хэлнэ. 

 Хүний хөгжлийн индекс юугаараа онцлог вэ?

Улс орнуудын хөгжлийг дан ганц эдийн засгийн үзүүлэлтээр нь хэмжих бус тухайн улсын иргэд  ийн амьдралын чанар, эдэлж буй боломж, тухайн чанартай амьдралд хүрэх эрх чөлөөг нь харгалзан хэмждэгээрээ онцлог юм. 

30-аад жилийн тэртээ Амартяа Сэн тэргүүтэй нэрт эрдэмтдийн зохиосон энэхүү индекс үзүүлэлтийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс жил бүр шинэчлэн гаргадаг бөгөөд энэ жилийн Монгол Улсын хүний хөгжлийн индексээс бид та бүхэнд хүргэж байна. 

Монгол Улс энэ жил 92 дугаар байранд жагсаж, хүний хөгжлийн өндөр үзүүлэлттэй орнуудын тоонд багтсан авч ижил бүлгийн орнуудаасаа 3 дахин бага орлоготой байна. Мөн нийгмийн тэгш бус байдлыг харгалзуулан авч үзвэл бидний 92 дугаар байрны үзүүлэлт даруй 14 хувиар буурчээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсад орлогын тэгш бус байдал их гэсэн үг юм. Хамгийн их орлоготой 20% нь хамгийн бага орлоготой 20%-иасаа дунджаар 5 дахин их орлогын зөрүүтэй байдаг аж.

Бидний дундаж наслалт 69.5 бөгөөд энэ нь хүний хөгжлийн маш өндөр орны үзүүлэлттэй орнуудын дундажтай харьцуулахад даруй 10 жилээр дутуу юм.
Бид дунджаар 15.5 жил суралцдаг бөгөөд энэ нь хүний хөгжлийн маш өндөр  үзүүлэлттэй орнуудаас 4 жилээр бага, дундаж үзүүлэлттэй орнуудтай харьцуулахад 3 жилээр илүү аж. Манай улсын иргэдийн 44 хувь нь боловсролын чанарт сэтгэл хангалуун гэж хариулжээ. Дэлхийн дундаж харин 66 байдаг.
Эрүүл мэндийн үйлчилгээнд монголчуудын 36 хувь нь сэтгэл хангалуун гэжээ, энэ нь дэлхийн дунджаас 24 хувиар бага тоо юм.
Мөн монголчуудын дөнгөж 36 хувь нь шүүх засаглалд итгэл төгс байдаг бол дэлхийд энэ үзүүлэлт 60хувьтай байдаг аж.
Байгаль орчныг хамгаалах ажлын явцад монголчуудын дөнгөж 27 хувь нь сэтгэл хангалуун байдаг гэсэн бол 28 хувь нь Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байдаг гэжээ.

Эх сурвалж: UNDP in Mongolia