Монгол Улсын баг Олон улсын математикийн олимпиадаас алтан медаль хүртлээ

Д.ЭРДЭНЭТУЯА
07 сарын 12, 2023

Япон Улсын Чиба хотод зохион байгуулагдаж буй Олон улсын математикийн 64 дүгээр олимпиадын дүнгийн хурал болж, медалийн оноог тогтоов.

Монгол Улсын баг нэг алт, дөрвөн хүрэл медаль, нэг тусгай байр хүртээд байна.

Дэлгэрдалайн Энэрэлт 35 оноогоор алтан медаль хүртэж, Монгол Улсын 7 дахь алтан медалийн эзэн, ОУМО-аас алтан медаль хүртсэн 6 дахь сурагч боллоо.

Сурагч А.Ивээл, Ц.Сайханбилэг нар тус бүр 23 оноогоор, Х.Нурсолтан 21 оноогоор, Б.Тэнүүнсайхан 19 оноогоор хүрэл медаль, О.Эрхэсболд 17 оноогоор тусгай шагналын эзэн болсноор багаараа 100 хувь амжилт үзүүлэв.

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.