“Дэлхийн мэдлэг” академийн математикийн дасгалжуулагч А.Болортуяатай ярилцлаа. Бид энэ удаа шалгалтад бэлдэж буй хүүхдийнхээ сэтгэл зүйг эцэг эхийн зүгээс хэрхэн дэмжих болон хүүхдийн хичээлийн хоцрогдлыг нөхөх аргуудын талаар ярилцлаа. 


Ойлгох шинжлэх ухааны шалгалтыг цээжилж давах боломжгүй

Манайханд шалгалтын талаар буруу ойлголт хэвшиж ирсэн тал бий. Тухайлбал шалгалтад тэнцэхийн тулд олон удаа уншиж цээжлээд, цээжилсэн зүйлсээрээ автоматаар бөглөхийг хичээдэг. Математик нь ойлгох шинжлэх ухаан учраас шалгалтыг цээжилж давах ямар ч боломжгүй.  

Цээжилнэ гэдэг нь ойлгоогүй байгаагийн л илрэл. Суурь ойлголтоо бүрэн авч чадаагүй хүүхэд дараа дараагийн хичээлээ гүйцэж чадахгүй шүү дээ.

Яг энэ үед л анхаарахгүй бол хүүхэд хичнээн хичээсэн ч нөхөж чаддаггүй. Үүнээсээ болоод хоцрогдлоосоо ичих, хичээлээс халшрах хандлага анзаарагддаг. Хэрвээ тухайн хичээлийг хоцрогдсон сэдвээс нь эхлээд бага багаар системтэй ойлгуулчихвал хүүхдийн нүд сэргээд л ирдэг. Өөрөө бодож чадаж байгаадаа урамшиж буй нь илт анзаарагдана. 

Бичлэг үзэх:

Хүүхдүүд ойлгосон, хийж чаддаг зүйлээ улам их сонирхож, цаг зарцуулж “дараагийн үе шатанд юу хийх вэ?” гэж боддог,  яг үе давдаг тоглоом шиг хялбар санагдаж хичээлдээ дурладаг. Тэр хэрээр хичээл сургуульдаа ч идэвхтэй болдог. Манай сургалтын төвийн хувьд дүн тавьдаггүй онцлогтой. Суралцсан хүүхдүүд маань бусад хичээлээ ч  бас ойлгох чадвар нь өссөн талаар эцэг эхчүүд хуваалцдаг юм. 


Хоцрогдлыг нөхөхөд цаг хугацаа хэрэгтэй

Азиуд тэр дундаа япончууд хүүхдийнхээ боловсролд гойд анхаардаг. Зарим эцэг эхчүүд хүүхдээ амжилттай суралцахад нь туслах, хоол ундыг нь бэлтгэж өгөх гэж ажлаасаа бүтэн жилийн ч чөлөө авдаг юм билээ.

Төгсөх ангийн хүүхдийнхээ хамрагдаж буй бүхий л сургалт дугуйлангийнх нь төлбөр мөнгийг урьдчилж бэлдчихээд бүтэн жилээр хүүхдэдээ анхаарал хандуулдаг танил найзын маань ч жишээ бий л дээ.

12 жилийн турш сурсан мэдсэн зүйлсээ бататган ЭЕШ өгч үе тэнгийнхэнтэйгээ мэдлэг оюунаа өрсөлдүүлэх гэж буй нь хүүхдүүдийн хувьд сэтгэл зүйн хүндхэн ачаа болдог. Тиймээс ийм үед нь л эцэг эхчүүдийн зүгээс чадах хэмжээндээ тусалж, дэмжин анхаарах шаардлагатай байгаа юм.

Манай төвд хандаж байгаа зарим эцэг эхчүүд “Шалгалт дөхлөө одоо л хүүхдээ шалгалтад нь бэлдэе” гээд хөтлөөд ороод ирдэг. 12 дугаар ангиа төгсөх гэж байгаа хүүхдийг 3, 4 дүгээр сард л анхаарах нь хэтэрхий хожимдоно. 

Суурь ойлголтгүй, урт хугацааны хоцрогдолтой  хүүхдийг гэнэтхэн л “Ерөөсөө санхүүч бол” гэж хүчилдэг ч тал ажиглагдсан.

Олон жилийн хоцрогдлыг 4, 5 өдрийн эсвэл хэдхэн сарын дотор нөхөх амаргүй нь тодорхой. Хувь хүний онцлогт тааруулж заахаас гадна тухайн хүнд үлдэхүйц насан туршийн мэдлэг болгож бүрэн дүүрэн ойлгож авахад нь тусалдаг учир тодорхой цаг хугацаа зарцуулна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ хоцрогдлыг нөхөх тэрхүү цаг хугацааг хүлээн зөвшөөрөх шаардлагатайг онцлон хэлмээр байна.

12 жилийн хугацаанд ойлгох хичээлийн агуулгыг хэдхэн хоногийн дотор нөхөх боломжгүй тул хоцрогдсон хүүхдүүд шалгалтаа өгсөн ч “унах” магадлалтай. Энэ үед ихэнх эцэг эхчүүд “Сургуульгүй үлдэж байхаар ямар ч хамаагүй мэргэжлээр сур” гээд хүүхдийнхээ хүсээгүй мэргэжлээр нь сургадаг. Жил алдахгүй гэсэндээ хүүхдээ сонирхоогүй сургуульд нь оруулж байгаа хэрэг. 

Гэвч бодит байдал дээр ийм маягаар ямар нэгэн их дээд сургуульд орсон хүүхдүүд 3, 4 цаашлаад түүнээс ч олон жилийг алдах эрсдэлтэй. Хүн сонирхдоггүй зүйлээ дундаас нь хаядаг нь жам шүү дээ

Тиймээс л жил алдах нь гэсэн нэрийдлээр хэзээ ч ийм шийдвэр бүү гаргаарай гэж эцэг эхчүүдэд зөвлөмөөр байна. 


Хүүхдийнхээ математикийн хичээлийн хоцрогдлыг хэрхэн нөхөх вэ эвэнтэд урьж байна

 Эцэг эхчүүдийн дийлэнх нь улирлын амралтын дараах эцэг эхийн хуралд суусны дараа бидэнд ханддаг. “Яана, аа, хүүхэд маань математикийн хичээлийн хоцрогдолтой юм байна” гэсэн санаа зовсон хүмүүс орж ирнэ.

Энэ асуудалд эцэг эхчүүдийг шууд буруутгах аргагүй юм. Амьдралаа авч яваа, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө зав чөлөөгүй ээж аавууд зарим асуудлыг анзаарахгүй сөхөөгүй зүтгэж байна.

Тиймээс хааяа ч гэсэн энэ асуудалд анхаарал хандуулаарай гэж зөвлөе. Гэхдээ “Хичээл нь сайн уу” гээд л өнгөрөх нь ямар ч үр дүнгүй харилцаа юм. Амралтын өдрөөр хоол идэнгээ, кино үзэнгээ зэрэгцэж суугаад яриа өрнүүлж болно шүү дээ. Энэ мэт энгийн үйлдлээс л хүүхэд өөрөө өөрийгөө бага багаар илэрхийлж, асуудал бэрхшээлээ хуваалцаж эхэлдэг.

 Та хүүхдийнхээ ямар түвшний мэдлэгтэйг, хоцрогдсон эсэхийг мэдэхгүй байгаа бол мэргэжлийн сургалтын байгууллагад нь хандаж түвшинг нь тогтоолгоход л болох юм.  

Хаврын улирлын төгсөх шалгалтууд хаяанд ирж байгаатай холбогдуулан тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжигч peak.mn сайттай манай “Дэлхийн мэдлэг академи” хамтран нэгэн эвэнтийг зохион байгуулах гэж байна. 

Та бүхэн энэхүү өдөр хүрэлцэн ирж санал бодлоо солилцож, зөвлөгөө мэдээлэл авч болно. Хүүхдийнхээ хичээл шалгалтад санаа зовсон ч хэрхэн анхаарлаа хандуулахаа мэдэхгүй байгаа эцэг эхчүүддээ зориулан манай төвийн зүгээс 25 жилийн туршлагааа хуваалцахаар болсондоо баяртай байна. Эцэг эхчүүдэд Асуудалд заавал шийдэл бий шүү, математикийн хоцрогдол бол шийдэж болохгүй асуудал биш” гэдгийг онцлон хэлье.

Эвентэд бүртгүүлэх холбоос: https://forms.gle/7z7o9wL69yjxnfTs7