"Eduten" математикийн сургалтыг дэмжих платформыг Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудад туршилтаар хэрэгжүүлнэ.

Туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хот, хөдөөгийн есөн сургуулийг сонгоод байна. Үүний үр дүнгээс хамаарч бусад сургуульд нэвтрүүлэх юм.

Судалгаанд нийслэл, аймаг, сумын есөн сургуулийн 15 бүлгийн 520 сурагч хамрагдах юм. Дээрх сургуулиудын багш нарыг арга зүйгээр хангах сургалт өнгөрсөн долоо хоногт амжилттай болж өндөрлөсөн.

Финланд улсын математикийн хичээлийн Eduten платформоос гадна PEARSON англи хэлний платформ, Google компанитай мэдээллийн технологийн чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлж байгааг Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээлэв.