МӨНХСҮХИЙН ХИШИГМАА
06 сарын 16, 2022
“Дэлхийн мэдлэг академи”-ийн математикийн дасгалжуулагч А.Болортуяатай хүүхдийн хичээлийн хоцрогдол, сурлага төлөвшилд эцэг эхийн хандлага хэрхэн нөлөөлдөг талаар ярилцлаа.
Хүүхдийнхээ л төлөө амьдарч байна гэдэг ч…
Эцэг эх бүр л “Хүүхдийнхээ төлөө амьдарч байна” гэж хэлдэг. Гэсэн хэдий ч шаардлагатай үед нь төдийлөн цаг гаргаж, анхаарал тавьж чаддаггүй. “Хүүхэд маань хоцрогдчихлоо, яана аа” гэж ярьдаг хэрнээ цаг зав гаргаад түвшинг нь тогтоолгочих гэхээр завгүй гэсэн тайлбар хэлдэг эцэг эхчүүд цөөнгүй бий.
Нөгөө талд хүүхдэдээ анхаардаг тэр байтугай анхаарал халамжаа хэтрүүлчих гээд байдаг ээж аавууд ч нэлээд таардаг. Жишээ нь хүүхдийн өмнөөс шийдвэр гаргадаг, хүсэл сонирхлыг нь асуухгүйгээр дугуйланд бүртгүүлдэг эцэг эх бий. Иймэрхүү хандлагатай гэр бүлд өссөн хүүхэд өөрийгөө илэрхийлэх, шийдвэр гаргах чадамжгүй болж хүмүүжих талтай.
Бичлэг үзэх:
Иймээс л хүүхдээ тийм ийм гэж шүүмжлэх гэж яарахаасаа өмнө өөрсдийн энэ хандлагадаа анхаараарай гэж эцэг эхчүүддээ зөвлөмөөр санагддаг.
Ер нь хүүхдэдээ цаг зав гаргана гэдэг асуудлыг нь ойлгож мэднэ гэсэн үг.
Хичээл сурлага нь хоцрогдсон эсэхийг, сэтгэл зүйн хувьд ямар байгааг нь анзаарна.Томчууд бид хэзээ ч хүүхэд байгаагүй юм шиг аашлах гээд байдаг талтай. Бид хүүхдийнхээ насыг дайраад өнгөрсөн, харин таны охин, хүү хэзээ ч аав, ээж байж үзээгүй шүү дээ. Тийм учраас дээрээс зааж, зааварлаж загнах бус үе тэнгийн юм шиг ярилцаж, сонсож, ойлгохыг хичээгээрэй.Магадгүй таны хүүхэд ЭЕШ өгөх гэж байвал хүүхдийнхээ оронд өөрийгөө тавиад үзээрэй. Өөрийнхөө үеийн 40-50 мянган хүүхэдтэй өрсөлдөхийн тулд хүүхэд ямар их саад бэрхшээлийг давж, хэрэндээ хичээж байгааг та мэдэрч чадаж байна уу.
Энэ бүхнийг нь ойлгосноор хүүхэд, эцэг эхийн хооронд хайрын холбоо батжиж амжилттай суралцдаг.
Нэгэнт хичээлээ ойлгохгүй хоцрогдсон хүүхдээ яах вэ?
Амжилттай суралцахад сэтгэл зүй 50 хувиас илүү нөлөөлдөг. Үүнийг багш, эцэг эхийн аль аль нь мэддэг байх нь чухал. Шалгалт өгөхөд тааруухан дүн авдаг хүүхэд ангид заавал байдаг шүү дээ. Энэ үед зарим багш нар хүүхдийг олон хүний өмнө зэмлэж, загнах зэрэг үйлдэл гаргаснаар хүүхэд өөртөө итгэлгүй болж хүсэл тэмүүлэл нь унтардаг. Үүний оронд багш “Яагаад энэ хүүхэд юм ойлгохгүй байна вэ” гэдэг дээр анализ хийж ажиллах шаардлагатай.
Харин бага ангийн хүүхэд хичээл сурлагын хоцрогдолтой яваа бол эцэг эхийг шууд буруутгаж болно. Яах аргагүй багш төдийгүй эцэг эхийн зүгээс анхаарал хандуулж сурах арга барилыг суулгадаг чухал үе шүү дээ. Эцэг эхийн зүгээс багштайгаа 50 хувьд нь хамтарч ажиллаж байж хүүхдүүд зөв төлөвшиж бас сурах арга барилаа олдог.
Ялангуяа цар тахлын дараа хүүхдийн хоцрогдол эрс нэмэгдчихлээ. Шалгалтын дүнг үзэхэд хүүхдүүд зарим хичээл дээр 6-7 жилээр хоцрогдчихсон гарч байгааг хараад сэтгэл эмзэглэдэг.
Аль хэдийн үүссэн хоцрогдлыг 12 дугаар ангид нь л нөхөж авахад болно гэж эндүүрдэг эцэг эхчүүд бий. Гэтэл олон жилийн турш үргэлжилсэн хоцрогдол хүүхдийн сэтгэл зүй, мэргэжил сонголт гээд цаашдын амьдралд нь нөлөөлчихсөн байдаг. Хичээлийн хоцрогдлыг аль болох бага насанд нь анхаарвал богино хугацаанд үр дүнд хүрнэ.
Оюуны хөгжлийн хамгийн чухал дасгал буюу математик сэтгэлгээ
Хүн бүхэн математикч болох албагүй гэдэг үг бий. Би ч бас санал нийлнэ. Хэдий энэ чиглэлээр суралцахгүй ч гэсэн математик сэтгэлгээг төлөвшүүлсэн хүүхдийн аливаад хандах хандлага олон талаараа эерэгээр өөрчлөгддөг гэдгийг хэлэх ёстой.
Математик хүүхдийн оюун сэтгэлгээг тэлж, хөгжүүлдэг чухал дасгал юм.
Гоолиг болохын тулд өдөр болгон тууштай дасгал хөдөлгөөн хийдэг шүү дээ. Үүн шиг математикаар тархийг дасгалжуулах нь аливааг олон талаас нь хардаг, тууштай, эхлүүлсэн ажлынхаа эцсийг нь үздэг гэх мэт хувь хүний хөгжилд тустай олон чадвар суудаг.
Сэтгэгдэл бичих (11)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.126.89.15] ・ 2022.07.17 Хариулах
Баярлалаа амжилт ...утас...
Зочин [202.55.188.110] ・ 2022.07.16 Хариулах
Surgaltin talaar medeelel awiya
Зочин [66.181.178.188] ・ 2022.07.03 Хариулах
сайн бнуу холбоо барих хүсэлтэй бн
Зочин [103.57.92.40] ・ 2022.06.30 Хариулах
Мөнгөө зарцуулаад сургалтанд суулгалаа. Үр дүн нь хэр бдаг юм бол до. Эсвэл тэгэс гээл өнгөрдөг юм болов уу.
Зочин [66.181.161.113] ・ 2022.06.28 Хариулах
Mash chuhal zuwluguu ugsund bayrlalaa.Surgaltand huuhduudee hamruulah huseltei bn.Medeelel awiya
Зочин [117.111.28.172] ・ 2022.06.24 Хариулах
Сайн уу танай сургалтанд хүүгээ бүртгүүлье яаж холбогдох бэ мэдээлэл авъя
Зочин [202.126.89.149] ・ 2022.06.21 Хариулах
Sn bna u tanai surgaltand huuhdee yvuulah gesen yum medeelel avie
Зочин [66.181.160.63] ・ 2022.06.18 Хариулах
Сайхан бодууштай ярилцлага зөвөлгөө өгсөн танд баярлалаа танайх сургалт байгаа юу зөвөлгөө авмаар байна утасны дугаар болон хариу өгвөл сайн байна баярлалаа
Зочин [103.50.206.44] ・ 2022.06.17 Хариулах
ямар утсаар холбогдох вэ
Зочин [192.82.67.130] ・ 2022.06.17 Хариулах
7777-7757
Зочин [66.181.161.84] ・ 2022.06.16 Хариулах
Мундаг
Санал болгох
1 Олимпиадад л сайн оролцдог биш олон хүүхдийг зөв замд хөтөлдөг, хайр дүүрэн багш байхыг хүсдэг
2 А.Өлзийдэлгэр: Бонд бол мөнгөө өсгөх эрсдэлгүй бодит боломж гэдгийг хүмүүс мэддэггүй
3 Х.Үүрийнтуяа: “Ирээдүйгээ өөрчлөхөд минь та хамт байх хэрэгтэй байна” гэсэн захианаас үргэлжлүүлж багшлах урам зориг авсан
4 Тогтвортой байдлын төлөөх үйл хэргийн боловсролыг хэлэлцэж байна
5 Люксембургийн хөрөнгийн биржид Голомт банк ХК-ийн анхны ногоон, нийгмийн бонд бүртгэгдлээ
Холбоотой мэдээ
Зөвлөгөө
Танилц: Энэ зуны хамгийн үр дүнтэй, сонирхолтой хөтөлбөр бүхий сургалтууд
МӨНХСҮХИЙН ХИШИГМАА ・ 06 сарын 29, 2022
Нийгэм
"Eduten" математикийн сургалтыг дэмжих платформыг хэрэгжүүлнэ
Peak.mn ・ 01 сарын 31, 2023
Нийгэм
2020 оны элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэх заавар
Б.Баясгалан ・ 02 сарын 10, 2020
Нийгэм
Ё.Баатарбилэг: 12 дугаар ангийн сурагчдад багш нар нь нүүр тулж давтлага өгөх боломжийг судалж байна
Б.Баясгалан ・ 04 сарын 09, 2020
Нийгэм
Мэргэжил сонголт яагаад чухал вэ?
Цэдэнбалын Цэрэндолгор ・ 04 сарын 07, 2020
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.