Японы Хёого мужийн Нишиномия хотын дөрөвдүгээр ангийн сурагч Шого Андо өнгөрсөн 10 дугаар сарын 27-нд Японы Математикийн гэрчилгээжүүлэх хүрээлэнгийн удирддаг Сукены дээд түвшний нэгдүгээр Кю тестийг амжилттай давжээ. 

1988 онд байгуулагдсан Сукен нь математикийн практик чадварыг хэмжих 14 түвшний тест бөгөөд "тооцоолол, байгууламж, илэрхийлэл, хэмжилт, зохион байгуулалт, статистик, нотолгоо" зэргийг хамардаг. Шого Андо 7 настайгаасаа тус тестэд бэлдэж эхэлсэн ба баклаврын болон төгсөх ангийн оюутнуудын сорилт болох нэгдүгээр Кюг өгсөн байна.

Нэгдүгээр Кю нь (1) "Тооцооны тест", (2) "Хэрэглээний тест" гэсэн 2 хэсэгт хуваагддаг.


Энэ жилийн туршилтаар Уилсоны теорем, олон хувьсах функцууд, хэмжигдэхүүний шугаман орон зай зэрэг сэдвүүдийг багтаасан болно.

Шого Андо өнгөрсөн жил 11 настайдаа тус тестэд хамрагдсан Хирото Такахашигийн өмнөх дээд амжилтыг эвдсэн хамгийн залуу хүн болжээ.

Шого Андо нь "Тэнцсэн гэдэг хариуг хараад баярласандаа би бараг уйлсан. Цаашид, дэлхийн дулаарлыг зогсоох судалгаа зэрэг дэлхийд хувь нэмэр оруулах зорилгоор математикийн мэдлэгээ ашиглахыг хүсч байна" хэмээсэн гэж дээрх Хүрээлэн мэдэгджээ.

Уг шалгалтыг өгсөн 494 хүний 71 нь сүүлийн нэгдүгээр Кюг давсан ба тэнцсэн түвшин нь 14.4 хувьтай байна.


Эх сурвалж: https://nextshark.com/