Өмнөд Солонгосын төрийн өмчийн “Олон нийтийн боловсролын төв”-д хос хэлний багшаар ажилладаг монгол эмэгтэй М.Пүрэвсүрэн тус улсын Засгийн газраас цагаач ажилчдын ажиллах нөхцөлийг сайжруулахыг шаардсаныг “Korea Times” онцолжээ.

Тэрбээр тус улсад есөн жилийн ажиллаж амьдарч байгаа юм.

Түүнтэй хамт “Олон үндэстний гэр бүлийг дэмжих төв”-д солонгос-хятад хэлний хэлмэрчээр 10 жилийн турш ажилласан эмэгтэй нэгджээ.  Түүний хувьд мөн л цалингийн доод хэмжээгээр цалинждаг байна. Хэдийгээр олон цагаар ажилладаг ч ажлын байр дээр өсөж дэвжих боломжгүй байдаггүйг дурджээ.

Тэд Өмнөд Солонгосын Цагаачдын эрхийг хамгаалах асуудлаар тус улсын Хүний эрхийн үндэсний комисст (NHRCK) хандаад байгаа аж.

БНСУ-д 48 мянган монгол иргэн ажиллаж амьдардаг гэсэн тооцоо бий.