БНХАУ-д шинэ коронавирусийн улмаас нас барсан хүний тоо 1665 болж, 9419 хүн эдгэрсэн бол энэ өвчин дэгдэж эхэлснээс хойш халдвар авсан хүний 68000 давжээ. Энэ тухай БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудал хариуцсан Төрийн хороо мэдэгджээ

Энэхүү халдвараас сэргийлэх бас нэгэн ажлыг эхлүүлсэн нь хуучин мөнгөн тэмдэгтийг ариутгах болон устгах юм.

Халдварын дараагаас коронавирусийн голомт гэгдээд буй мужуудын хуучин мөнгөн тэмдэгтийг шилжүүлэгт гаргах ажлыг зогсоосон гэж Хятадын ардын банкны орлогч дарга Фэн Юү Фэй мэдэгдсэн байна. 

Тэрбээр бямба гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр голомтот бүсийн мөнгийг хэт ягаан туяагаар ариутгаж байгаа талаар ярьжээ. Мөн эмнэлэг болон зах хүнсний дэлгүүрүүдийн бэлэн мөнгөний хэрэглээг зосгоох хэрэгтэйг сануулжээ.

Мөн Хятадын банкууддаа иргэдэд аль болох шинэ мөнгөн тэмдэгтээр үйлчлэхийг уриалсан байна.

Эх сурвалж: https://www.theguardian.com/