Х.Оргил
07 сарын 06, 2018
Хүүхдийг осол гэмтэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эцэг эх олон нийтэд сурталчилгаа нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах зорилготой аяныг энэ сарын 1-ний өдрөөс есдүгээр сарын 1-ний хооронд хоёр сарын хугацаанд зохион байгуулж байна.
Монгол улсын хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 103 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын “Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” албан даалгаврыг тус тус үндэслэл болгон нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, нийслэлийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн алба хамтран “Анхаарал, хариуцлага, эрсдэлгүй орчин аян” хэрэгжүүлж байна.
Уг аяны хүрээнд:
Мөн баяр наадамтай холбоотойгоор Төв цэнгэлдэх хүрээлэн, Хуй долоон худаг, олон нийтэд зориулсан Сүхбаатарын талбайн арга хэмжээний үеэр хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах, төөрөх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг ажлуулж хүүхдийн байгууллага, цагдаагийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлаар ажиллаж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.