Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид болон олон нийтэд сурталчлан таниулах нөлөөллийн ажлыг зохион байгууллаа

Н.Жавхлан
04 сарын 30, 2024

Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид болон иргэд олон нийтэд Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаарх нэгдсэн ойлголт, мэдээлэл өгч, хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах уулзалтыг зохион байгууллаа. 

Уулзалтад Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд, хороодын Засаг дарга,  сургуулийн Захирал,  цэцэрлэгийн Эрхлэгч, дүүргийн Цагдаагийн газрын хүүхэд, гэр бүл, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан албан хаагчид, Хүүхдийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөл гишүүд, дүүргийн иргэд олон нийт 250 хүнд  танхимаар, хороодын нийгмийн ажилтан, эрүүл мэндийн нийгмийн ажилтан, халамжийн мэргэжилтэн, хэсгийн байцаагч, сургуулийн нийгмийн ажилтан нар  нийт 120 иргэнд цахимаар нийт 370 хүн оролцлоо. 

Уулзалтад Улсын их хурлын гишүүн Нийгмийн бодлого байнгын хороон дарга П.Анужин, 

Улсын их хурлын гишүүн Б.Жаргалмаа,

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Н.Баярмаа, 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа нар оролцлоо. 

- Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн дарга Н.Хөхөө Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн өнөөгийн байдал сэдвээр илтгэл хүргэж,

- Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найрууллагыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Н.Баярмаа танилцуулж мэдээлэл хүргэж оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгч, санал солилцлоо.

ЗурагТайлбар














Холбоотой сэдвүүд

хууль хүүхэд хамгаалал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.