Манай хэлтэс "Хөгжлийн эрх зүйн төв ТББ"-тай хамтран сургалт зохион байгууллаа

Н.Жавхлан
10 сарын 14, 2024

Тус хэлтсээс 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс "Хөгжлийн эрх зүйн төв ТББ"-тай хамтран дүүргийн сонгогдсон 8  ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагчдыг аливаа болзошгүй эрсдэл болон цахим гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх; 

Эцэг эх, асран хамгаалагч нарт гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл олгох;

Багш, сурган хүмүүжүүлэгч нарт жендэрийн мэдрэмжтэй боловсрол олгох, сургуулийн орчинд хүүхдийг хэрхэн хамгаалах талаар мэдлэг мэдээллийг түгээх зорилгоор хамтарч ажилласан.

 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 105 дугаар сургуульд ажиллалаа.

Сургалтаар:

Үе тэнгийнхний дарамт дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх нь" сэдвээр 6-8 дугаар ангийн нийт 520 сурагчдад, -Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг сурталчлан таниулах сургалтыг 25 багш ажилтан албан хаагчдад зохион байгууллаа.

ЗурагТайлбар






Холбоотой сэдвүүд

хуульэрхзүй хөгжил

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.