Peak.mn
04 сарын 01, 2025
Азийн хөгжлийн банкны Техникийн туслалцааны дэмжлэгтэйгээр Хууль зүйн салбарын эрх зүйн туслалцаа, өгөгдлийн удирдлагыг бэхжүүлэх төслийг 2023-2025 онд амжилттай хэрэгжүүлж дууслаа. Өнөөдөр энэхүү төслийн үр дүнг танилцуулах хаалтын арга хэмжээ болж өнгөрлөө.

Төслийн үндсэн зорилго нь Монгол Улсын Хууль зүйн салбарын эрх зүйн туслалцаа, өгөгдлийн удирдлагын системийг сайжруулах тэр дундаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт Хорихоос өөр төрлийн ялын бүртгэл хяналтын системийг хөгжүүлэх, Хууль зүйн туслалцааны мэдээлэл солилцооны системийг хөгжүүлэх, Эрх зүйн мэдээллийн системийг шинэчлэх, дээрх системүүдийг дэмжих тоног төхөөрөмж, дэд бүтцийг сайжруулах, төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх замаар “АЛСЫН ХАРАА-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газраас дэвшүүлсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэхэд оршино.

Энэхүү төсөл нь ХЗДХЯ-ны алсын хараа, үйл ажиллагааны стратегийн зорилго, зорилт нэг бүртэй уялдаж хэрэгжсэн бөгөөд богино хугацаанд, олон ажлыг амжилттай хийсэн төслийн үр дүнг өнөөдөр та бүхэнтэй хамтран хуваалцаж байгаадаа нэн бахархалтай байна.
Төслөөр бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төвийн үндсэн үйл ажиллагааг дэмжсэн олон ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:
Хууль зүйн туслалцааны төв нь төлбөрийн чадваргүй иргэдэд үзүүлэх эрх зүйн туслалцаа, хэргийн бүртгэл, өмгөөллийн үйлчилгээ, ажлын тайлан мэдээг цахим хэлбэрт бүрэн шилжүүлсэн
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорихоос өөр төрлийн ялын бүртгэл, хяналтын нэгдсэн системийг бий болгосноор орон зай, цаг хугацаа харгалзахгүйгээр хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээ авхуулсан этгээдийг бүрэн бүртгэлжүүлж, хянах боломжийг бүрдүүлсэн.
Эрх зүйн мэдээллийн системийг шинэчлэн сайжруулж хуулийн төсөл, захиргааны хэм хэмжээний актын төсөлд олон нийт, сонирхлын бүлгээс санал авах, хэлэлцүүлэг өрнүүлэх боломжийг бүрдүүлсэн.
ШШГЕГ, ХЗҮХ, ХЗТТ-н албан хаагчдын мэдээллийн аюулгүй байдал, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн чиглэлээр чадавхыг бэхжүүлэх 3 өдрийн сургалт зохион байгууллаа.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.