Cул ханштай төгрөгөөр хаашаа аялах вэ

Х.Оргил
12 сарын 24, 2017

Аль болох төгрөгийн ханш сул газар pуу яв. Европоор үнэтэй аялал хийж байхаар, Индонез, Тайланд гэх мэт чиний санхүүд илүү нийцтэй улсуудыг бодоод үзэхэд гэмгүй.  Эсвэл илүү цаашаа явая гэвэл Аргентинийг сонирхоод үзэхэд гэмгүй. Аргентины песо Монгол төгрөгийн эсрэг ханш нь 2013 оноос хойш тогтмол унаж байгаа. 2014 онд 1песо 300 гаруй төгрөгтэй тэнцэж байсан бол харин одоо 140 төгрөг байна. Эсвэл, Африк явах уу? Өмнөд африкийн 1 ранд 170 төгрөгтэй тэнцэж байна. 2600 төгрөг тухайн улсын нэгж мөнгөн тэмдэгттэй тэнцдэг европийн улс явж байснаас арай дээр сонголт байж болох. Та бодоод үзээрэй.  Мэдээж та нислэгийн зардал гэх мэт зүйлсийг нийт зардалдаа бодож байж эцсийн шийдвэрээ гаргах хэрэгтэй биз.

Хямдралтай үед нь нислэгийн тийзээ худалдаж ав. Ихэнх агаарын тээврийн компаниуд аяллын хямдрал болон бонус зэргийг харамгүйгээр санал болгодог.

Нэгэнт Азиар аялах чиг гаргасан учир Азид хамгийн түгээмэл ашиглагддаг AirAsia-г сонирхоод үзээрэй. Тухайн нислэгийн компанийн вебсайтад бүртгүүлсээр танд шинээр зарлаж буй хямдралын талаарх мэдээг цаг алдалгүй ирэх боломжтой.
Хэрэв та аливаа нэгэн агаарын тээврийн компаниар тогтмол үйлчлүүлдэг бол тухайн компанийн гишүүнчлэлийн хөтөлбөрт хамрагдахаа бүү мартаарай. Ингэснээр та үнэгүй нислэг, нисэх онгоцны буудлын амралтын өрөө, суудлаа сайжруулж бизнес класст шилжих гэх зэрэг гишүүний онцгой эрхийг ашиглах боломжтой болж байдаг. Жишээ нь, AirAsia-н BIG Freedom Flyer хөтөлбөрийн хүрээнд тухайн агаарын тээврээр зорчсон нислэг бүрдээ оноо цуглуулж улмаар үнэгүй нислэг авах эрхтэй болдог. МИАТ ч гэсэн Blue Sky гэх хөтөлбөртэй бөгөөд өөрийн зорчсон нислэгээс миль цуглуулж, МИАТ ХК-ийн шагналын тийз болон суудлын зэрэглэл дээшлүүлэх урамшууллыг авах боломжтой.

Магадгүй эсвэл та орон нутгийн аяллыг бас нэг бодоод үзэхэд илүүдэхгүй юм. Монгол улсын байгалийн тогтоц, онгон дагшин байдал дэлхийд шагшигддаг. Тиймээс яагаад энэ удаа Монголоороо аялж болохгүй гэж.

Ямар ч тохиолдолд, ханшны сулрал чиний аялал хүсэл зоригийг унтраах ёсгүй. Ямар ч тохиолдолд хямдхан зардлаар дэлхийг харах боломж байсаар байдаг.

                                                                              Г.Дөлгөөн /https://dulguuniiblog.blogspot.com/

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.