"Хөх сувд-2025" олон улсын мөсний наадам энэ сарын 13-22-нд болно

Н.Жавхлан
02 сарын 12, 2025

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг "Хөх сувд-2025" олон улсын мөсний наадам энэ сарын 13-22-ний өдрүүдэд Хатгал тосгоны "Хайчийн ам"-д зохион байгуулагдах гэж байна.

Уг баярын мөсөн хотхоныг энэ жил "Монголын гайхамшиг" сэдвийн хүрээнд Д.Цэрэнбат ахлагчтай мэргэжлийн баг урлаж байгаа юм. 

Мөн нийт урлаачдын дунд мөсөн урлалын тэмцээн болох юм. 

ЗурагТайлбар











Түүнчлэн "Хөвсгөл Хөх сувд" олон улсын мөсний наадмын хүрээнд "Хөх цом" яруу найргийн наадмыг зохион байгуулагдах аж. Яруу найргийн эхний шатанд 45 найрагч бүтээлээ ирүүлснээс 2-р шатанд оролцох 10 найрагчийн нэрс тодорчээ. 

Тодруулбал, Дундговь аймгийн Хулд сумаас Д.Энхбаяр, Дархан-Уул аймгаас Т.Банзрагч, Улаанбаатар хотоос Д.Гантөмөр, Орхон аймгаас Н.Үржинбадам, Булган аймгаас Н.Батжаргал, Хөвсгөл аймгаас Б.Батсайхан, М.Уяахундага, Ш.Одбаяр, Р.Нэргүй, Б.Намуун нар тус тус шалгарчээ. 

Шилдэг 10-т шалгарсан найрагчид хоёрдугаар сарын 14-нд мөсний баярын талбайд болох "Хөх цом" яруу найргийн наадамд ирж шүлгээ уншиж шилдгүүдээ тодруулах юм. 

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр жил бүр болдог "Хөвсгөл Хөх сувд" олон улсын мөсний наадам энэ жилийн хувьд 9 хоног болж өргөжиж байгаагаараа онцлог юм.

Зураг
Тайлбар












Холбоотой сэдвүүд

мөсний баяр хөвсгөл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.