Буяндэлгэрийн Мөнхчимэг
09 сарын 12, 2023
Чихрийн шижнээр өвдсөн хүмүүс бөөрний дутагдалд орж, зүрхний шигдээс болгож, эцэст нь тулгасныхаа дараа эмнэлэгт ханддагийг "Чихрийн шижинтэй тэмцэх үндэсний төв" ТББ-ын тэргүүн, Анагаах ухааны доктор, профессор Х.Алтайсайхан онцлон хэлж байна. Бид түүнтэй чихрийн шижингийн эрт илрүүлэг, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.
-Сүүлийн үед чихрийн шижингийн тохиолдол ихсээд байна гэж ярих боллоо. Улс хэмжээнд статистикийн дүн ямар байна вэ?
-Өнгөрсөн жилийн эрт илрүүлэгт хамрагдсан 400 мянган хүнээс 12 мянга нь чихрийн шижинтэй гэж шинээр оношлогдсон. Тэгэхээр нийтдээ 40-өөд мянган хүн бүртгэлтэй болсон байна.
Олон улсын хэмжээнд гаргадаг диабетын атласаар 20-79 насны 1000 хүн тутамд 150 чихрийн шижинтэй хүн байх магадлалтай гэдэг. Манай улс 20-79 насны 2.5 сая гаруй хүн амтай. Тэдний 1000 тутамд 150 гэж бодохоор Монголд чихрийн шижинтэй 350 мянган хүн байх ёстой болох нь.
Үүнээс харахад манай эрт илрүүлэг 10 гаруй хувьтай л байна. Чихрийн шижин өвчтэй гэдгээ мэдэхгүй олон хүн байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эрт илрүүлгийг зөв зохион байгуулах хэрэгтэй. Иргэдийн хувьд эрт илрүүлэгт идэвхтэй хамрагдах нь чухал байна.
-Өвчлөл нэмэгдээд байгаа шалтгааныг та мэргэжлийн хүний хувьд хэрхэн хардаг вэ?
-2005 оноос хойш хийсэн судалгаанаас харахад Монголчуудын хоёр хүний нэг нь биеийн жингийн илүүдэлтэй байна.
Хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татаж, 10 эрэгтэйн нэг нь архины хортой хэрэглээтэй буюу бүр архичин гэсэн үг. Энэ нь чихрийн шижин гэлтгүй бусад халдварт бус өвчин нэмэгдэх, өвчлөлөөс үүдэлтэй нас баралтыг нэмэгдүүлэх шалтгаан болж байна. Халдварт бус өвчин гэж юуг хэлж байна вэ гэхээр зүрх судасны өвчин, ялангуяа артерийн даралт ихсэлт, чихрийн шижин, зарим төрлийн хавдрууд. Эдгээр халдварт бус өвчин нь нийт өвчлөлийн 77 хувийг эзэлж байгаа. Эрсдэлт хүчин зүйлүүд нь адилхан учраас нэг бүлэгт багтаадаг. Ерөөсөө л хувь хүний амьдралын хэв маягаас шууд шалтгаантай.
Бичлэг үзэх:
-Амьдралын ямар буруу дадалтай хүмүүс чихрийн шижин өвчинд өртөж байна вэ?
-Хүмүүсийн амьдралын хэв маяг тэр дундаа залуучуудынх их өөр болж байна.
Биологийн цагийнхаа дагуу хүний унтдаг цагт унтахгүй, босдог цагт босохгүй, хоол иддэг цагт нь идэхгүй, хоол иддэггүй цагт нь иддэг болчихлоо. Тийм учраас хүн биологийнхоо цагаар хооллох, унтаж амрах нь зүйтэй. Ядаж өглөөний цайгаа тогтмол уудаг байх хэрэгтэй.
Гэтэл залуучуудын 70 хувь нь өглөөний цай уудаггүй гэж судалгаагаар гарсан. Тэгээд өглөөдөө дунджаар 11 цагт босдог гэжээ.
Уг нь хүн чинь биологийн цагаараа өглөөний 9 цагаас хойш 12-13 цаг хүртэл юм идэхгүй байх ёстой байхгүй юу. Унтаж унтаж босоод л тааралдсанаа идэхээр буруудчихаж байгаа юм. Шөнө дунд бол бүр юм идэж болохгүй. Гэтэл залуус 22 цагаас хойш хооллож, дандаа оройтож унтаж байна.
-Чихрийн шижингээс сэргийлэх хамгийн энгийн арга гэвэл та юу зөвлөх вэ?
- Шалтгаан нь тодорхой байна шүү дээ. Хооллолт, дасгал хөдөлгөөн, архи тамхины хэрэглээ, стресс гээд энэ бүхнээ өдөр тутамдаа зохицуул. Монголчууд мэдэхгүйдээ, мэдлэггүйдээ чихрийн шижинтэй болоод байна уу гэвэл үгүй. Ихэнх нь л хэнэггүйгээсээ болж байгаа.
Архи битгий уу, тамхи битгий тат, дасгал хөдөлгөөн хий, зохистой хооллолтын "гэр зөвлөмж"-ийн дагуу 6 бүлэг хоол хүнсийг зохистой хэмжээний дагуу хэрэглэ гэж олон жил ярьж байна. Эдгээрийг л дагаж мөрдөх юм бол энэ өвчнөөс сэргийлж чадна аа.
Би чихрийн шижин хэв шинж хоёрын талаар ярьж байгаа шүү. Энэ өвчнийг үндсэн 5 хэлбэрт хуваадаг. Нийт өвлөлийнх нь 70-80 хувийг эзэлдэг хэв шинж хоёроор өвчлөх эсэх нь хувь хүнээс, танаас өөрөөс чинь шалтгаална.
-Монголчуудын дунд нийтлэг ажиглагддаг чихрийн шижингийн талаарх буруу ойлголт юу вэ?
-Хамгийн гол нь өөрсдийгөө энэ өвчний эрсдэлт бүлэгт багтаж байгаа эсэхээ мэдэхгүй байна. Удамшдаг гэсэн гээд өөрөөсөө хол гэж санадаг. Гэтэл түрүүн дурдсан шүү дээ. Насанд хүрсэн 10 хүн тутмын нэг нь чихрийн шижинтэй байх эрсдэлтэй байна. Тэгэхээр илүүдэл жинтэй ч юм уу, архи тамхины аль нэгийг нь хэрэглэдэг ч юм уу, идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй л бол эрт илрүүлэгт жилдээ нэг удаа орчих хэрэгтэй. Улсын хэмжээнд 2022 оны хавраас иргэдээ ЭМД-аар, үнэ төлбөргүйгээр эрт илрүүлэгт хамруулж байна. Насны багц гаргаж хийгдэх шинжилгээг, илрүүлэх өвчинтэй нь тодорхойлсон байгаа. Харамсалтай нь иргэд маань эрт илрүүлэгт хамрагдахгүй байна шүү дээ. Шинжилгээнүүдээ хийлгэх хэрэгтэй.
Ингэж чадахгүй байгаагаас хөлөө тайруулахаар болсон, нүд нь харахаа больсон, бөөрний диализэд орох дээрээ тулаад эсвэл бүр бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай, зүрхний шигдээс, тархины харвалт болсон хойно нь эмнэлэгт ирж, чихрийн шижинтэй гэдгээ мэдэж байна шүү дээ.
Чихрийн шижин гэдэг нэг удаагийн эмчилгээгээр л эмчлэгдэх өвчин биш юм. Иймээс өдөр тутамдаа анхаарч, идэвхтэй амьдрах ёстой. Эрт л илрүүлэх юм бол хорт хавдрыг ч эмчилж болно, чихрийн шижингийн хүндрэлээс ч сэргийлж болно. Зүрхний өвчнийг ч эмчилж болно. Бөөр шилжүүлэх хүртлээ хүндрэхгүй гэсэн үг. Ийм л энгийн байгаа юм.
- Ярилцсанд баярлалаа.
Чихрийн шижинтэй холбоотой бусад мэдээллийг ЭНД ДАРЖ уншаарай.
Сэтгэгдэл бичих (5)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [105.112.103.148] ・ 2024.11.04 Хариулах
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зочин [103.10.21.50] ・ 2023.09.15 Хариулах
Худлаа шүү хэнэггүйгээсээ гэж би л гэхэд эмнэлэгт бүх шинжилгээ өгөөд дараа нь нэг хувийн жижигхээн эмнэлгийн настай эмч хэлж шинжилгээ өгч байж сахартайгаа мэдсэн шүү
Зочин [66.181.161.74] ・ 2023.09.14 Хариулах
Коридорт хойш чихрийн шижин ихэссэн. Вакцин тай холбоотой
Зочин [103.57.92.20] ・ 2023.09.13 Хариулах
Er ni zaluuchuud medleg muutai,ih zantai hooson tolgoitoi.
Зочин [66.181.189.138] ・ 2023.09.13 Хариулах
Turshlagagui zaluu emch nar vu ch chadahgui hudlaa shinjilj bnaa oor gazar uzuulj haritsuulahad zorj bna yaj anagaah togssiin boloo
Санал болгох
1 Тогтвортой байдлын төлөөх үйл хэргийн боловсролыг хэлэлцэж байна
2 Люксембургийн хөрөнгийн биржид Голомт банк ХК-ийн анхны ногоон, нийгмийн бонд бүртгэгдлээ
3 Peak.mn сайт хүний эрхийн мэдрэмжтэй редакциудын нэгээр тодорлоо
4 О.Хулан: Хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрдөггүй, нэгэндээ тусалдаг байгаарай
5 Б.Чингүн: Өөхний үүдэл эсийг ялган авах эмчилгээг орчин үеийн “мөнхийн ус” гэж нэрлэж байна
Холбоотой мэдээ
Ярилцлага
Хэлж ирдэг өвчин: Чихрийн шижин
Peak.mn ・ 09 сарын 09, 2023
Эрүүл мэнд
Хэнэггүй зангийн төлөөс: Цусны даралт ихсэх өвчин
Буяндэлгэрийн Мөнхчимэг ・ 11 сарын 16, 2023
Ярилцлага
Монголчууд 40 нас гараад л цус харвах, зүрхний шигдээс болох нь эрс нэмэгддэг
Буяндэлгэрийн Мөнхчимэг ・ 12 сарын 07, 2023
Эрүүл мэнд
Авокадо жимс үү, хүнсний ногоо юу? Хүний биед ямар ашиг тус вэ?
Peak.mn ・ 06 сарын 09, 2022
Эрүүл мэнд
СУДАЛГАА: Хумсаа гелэн будгаар гоёсноос цаашдаа хүүхдүүдийн дунд хавдар үргүйдэл ихсэнэ
Peak.mn ・ 01 сарын 10, 2023
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.