Хятад судлаачид чихрийн шижинг үүдэл эсийн аргаар эмчилжээ

Бээжингийн их сургуулийн судлаачид 1-р хэлбэрийн чихрийн шижинг эмчлэх шинэ аргыг туршиж, түүхэн амжилтанд хүрсэн байна.

Тодруулбал, Судалгаанд 25 настай эмэгтэй оролцож, түүний өөхөн эдээс үүдэл эсийг гарган авч, “арал төст” буюу инсулин ялгаруулдаг эс болгон хувиргасан бөгөөд эдгээр эсийг хэвлийн булчинд суулгажээ.

Эмчилгээний дараах 75 хоногийн хугацаанд эмэгтэйн цусан дахь сахарын хэмжээ тогтворжиж, инсулин тариулах шаардлагагүй болсон бөгөөд үр дүн нь нэг жилийн турш хэвийн түвшинд хадгалсан аж.

Судалгааны баг үргэлжлүүлэн эмчилгээний энэхүү аргаа 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй хүн дээр туршиж үзсэн байна. Туршилтад 59 настай эрэгтэй оролцсон бөгөөд тэрбээр 25 жилийн турш эмчийн хяналтад байсан нэгэн оролцжээ.

Үр дүнд нь түүний инсулин болон зарим эмийн хэрэглээг зогсоох боломжтой болсон байна.

Судлаачид энэхүү судалгааны үр дүн нь эхний шатны туршилт болохыг онцолж, аюулгүй байдал болон олон өвчтөнд давтагдах эсэхийг баталгаажуулахын тулд урт хугацааны, өргөн цар хүрээтэй судалгаа хийх шаардлагатай гэж мэдээллэсэн юм.

Түүнчлэн, үүдэл эсийг ашиглан инсулин ялгаруулдаг шинэ эс бий болгох нь чихрийн шижингийн үндсэн шалтгааныг эмчлэх, энэ өвчнийг зөвхөн хянах бус бүрмөсөн эдгээх боломжийг нээж буй түүхэн дэвшил хэмээн эрдэмтэд үнэлж байна.


1-р хэлбэрийн чихрийн шижин- Биеийн дархлааны систем инсулин үүсгэгч бета эсийг устгаж, инсулин үйлдвэрлэхгүй болохоор цусан дахь сахар ихэсдэг архаг өвчин. Ихэнхдээ хүүхэд, залуучуудад илэрдэг тул хүмүүс заримдаа “төрөлхийн” гэж андуурдаг.

2-р хэлбэрийн чихрийн шижин- Бие инсулинаа зөв ашиглаж чадахгүй эсвэл дутагдалтай болж, цусан дахь сахар өндөр болох архаг өвчин, ихэнхдээ насанд хүрэгчдэд тохиолддог.


Эх сурвалж: Nature

Холбоотой сэдвүүд

чихрийн шижин эрүүл мэнд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.