Коронавирусийн цар тахал эхэлсэн Хятадын Хубэй мужийн Ухань хот хоёр сар гаруй хөл хорио тогтоосны эцэст дахин амьдрал өрнөж эхлэв.

Тус мужид 50 мянга гаруй хүн шинэ төрлийн коронавирусийн халдвар авч 3000 гаруй хүн нас барсан билээ. Сүүлийн үед Ухань хотод халдварын тохиолдол эрс буурсан юм.  3 дугаар сард бүртгэгдсэн 54 тохиолдол нь бүгд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол байжээ.

Хэдийгээр хөл хорио дууссан ч иргэд гэрээсээ гарч, хэвийн амьдрал үргэлжлэхэд хугацаа хэрэгтэй гэжээ. Учир нь иргэдэд вирусийн халдвар айдас төрүүлсэн хэвээр....

Өнгөрсөн пүрэв, баасан гарагт авсан дараах гэрэл зурагт иргэд нь гудамжны хоол худалдан авч буй, театрыг ариутгаж байна.

Хамгаалах хэрэгсэл өмссөн сайн дурын ажилтнууд ариутгал хийж эхэлжээ. Учир нь хотод хөл хөдөлгөөн ихэссэн тул халдвараас сэргийлж буй хэрэг.Амны хаалтгүй хүн энд харагдахгүйОршин суугчид бага багаар гудамжинд гарч байна. Зарим иргэд анх хөл хорио тогтоосон 1 дүгээр сарын 23-аас хойш анх удаа гэрээсээ гарч байна.Аврах багийн сайн дурын ажилтнууд Чинтай их театрыг ариутгаж байгаа нь.

Гаднаас зөөвөрлөгдөж ирж байгаа халдварыг хянахын тулд гадаадаас ирж байгаа тохиолдлыг хянахын тулд түр оруулахыг хориглоод байна