Фото: Монгол Улс Ухань хотод байсан 32 иргэнээ авчирч, шууд ХӨСҮТ-д тусгаарлав

Б.Баясгалан
02 сарын 01, 2020

Шинэ коронавирусийн тохиолдол анх бүртгэгдсэн БНХАУ-ын Ухань хотод байсан Монгол Улсын иргэн 31 оюутан эх орондоо ирлээ.

Манай улсын Засгийн газар иргэдээ татаж авах хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д хүргүүлж, БНХАУ-ын тал хүсэлтийг хүлээж авч буйгаа өчигдөр мэдэгдсэн.

Энэ дагуу оюутнуудыг авчрахаар бэлэн байдлаа бүрэн хангаад байсан МИАТ ТӨХК-ийн тусгай үүргийн онгоц өчигдөр шөнө Ухань хот руу нисэж, өнөө өглөөний 10.30 цагийн үед Улаанбаатарт буулаа. Онгоцоор Монгол Улсын иргэн 31 оюутан, нэг хүүхэд ирсэн бөгөөд бүгдийг нь тусгай автобусаар ХӨСҮТ рүү авч явлаа. Тэднийг ХӨСҮТ-д нэг, нэгээр нь тусгай өрөөнд 14 хоног тусгаарлаж, холбогдох бүх шинжилгээг авах юм. Мөн шинэ коронавирусийн нууц үе 3-14 хоног байдаг аж. 

Ухань хотоос иргэдээ татаж авсан дэлхийн эхний 5 улсын нэг нь Монгол гэдгийг Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдэгдсэн юм.


Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.