Б.Анхилам
07 сарын 21, 2021
Вирус нэгээс олон удаа мутацид орж өөрчлөгдөн шинэ хувилбар гарч ирэхийг эх вирусийн хувилбарууд гэнэ. Одоогийн байдлаар коронавирус найман хувилбартай байна.
Дельта: АНУ-д хамгийн өргөн тархаж байгаа хувилбар. Энэ хувилбар бусдыгаа бодвол илүү амархан тархдаг. Судалгаагаар битүү орчин буюу дасгалын байр, гэрт илүү амархан тархдаг болох нь тогтоогдсон. Эсрэг биетээр эмчлэх болоод КОВИД-19 вакцины үр дүнг бууруулах боломжтой. Одоогийн байдлаар нийт 100 оронд делта хувилбар илрээд байгаа юм.
Дельта хувилбар нь халдвар авснаас 2 хоногийн дараа өөр бусдыг халдааж эхэлдэг.
КОВИД-19-ийн эх хувилбараар өвчлөөд эдгэрсэн хүмүүс ч дельтагаар дахин өвчлөх боломжтой. Гэхдээ өмнө нь коронавирусээр өвдөөд эдгэсэн хүмүүсийн биеэс илэрсэн дельта вирусийг шинжихэд альфа хувилбартай харьцуулахад 4 дахин мэдрэмтгий байжээ.
Энэ нь дельта вирус эсрэг биет тээж багаа хүмүүсийн хувьд альфагаас хоруу чанар багатай гэсэн үг. Гэвч ямар ч вакцин 100 хувийн баталгаагүй гэдгийг санах хэрэгтэй.
Судалгаагаар Их Британи улсад энэ оны хоёрдугаар сарын нэгнээс зургаадугаар сарын 21-ний хооронд нийт 123 мянга гаруй дельта хувилбар бүртгэгдсэн аж. Тэдгээрийн 90 орчим хувь нь 50-аас доош насныхан байжээ.
Их Британи улсын мэдээлэлж буйгаар дельта хувилбараар өвчлөөд нас барсан нийт 257 тохиолдол байгаагийн 92 нь вакциндаа хамрагдаагүй, 47 нь эхний тунгаа хийлгэсэн, 118 нь хоёр тундаа хамрагдсан байна. Гэвч хоёр тунгаа хийлгэсэн хүмүүсийн 54 хувь нь бүрэн дархлаа үүсээгүй буюу, хоёр дахь тунгаа хийлгээд хоёр долоо хоноогүй байсан хүмүүс гэнэ. Мөн нас барагчдын насыг анхаарч үзвэл 231 нь 50 болон түүнээс дээш настнууд эзэлж буй. Үүнээс дүгнэхэд дельта хувилбар нь 50 болон түүнээс дээш насныханд илүүтэй хүндээр тусдаг юм.
Толгой өвдөх, дараагаар хоолой аргаж, нус гоожиж, халуурах шинж тэмдэг илэрнэ. Ханиалгахгүй, үнэрлэх, амтлах мэдрэмжээ алдах нь ховор.
Дельта хувилбараар өвчилсөн тохиолдолд эмнэлэгт хэвтэх магадлал эх хувилбартай харьцуулахад хоёр дахин их.
Тус вирусээр халдварлахаас сэргийлэхийн тулд хүн: - Гэр бүлээсээ гадуур хүмүүстэй харилцаанд орж буй тохиолдолд заавал маск зүүх, - Олон хүнтэй, давчуу орон зайд явахаас зайлсхийх, - 1-2 метрийн зай барих, - Гараа тогтмол угаах, гар ариутгагчийг байнга хэрэглэх, - Коронавирусийн халдвар бүртгэлийн албан ёсны мэдээнд анхаарах, дельта вирусийн тархалт хэр байгааг байнга анзаарч, тархалт нэмэгдсэн тохиолдолд аль болох гадуур явахгүй байхыг зөвлөж байна
Альфа: Энэ хувилбар мөн эх хувилбараасаа илүү амархан тархдаг бөгөөд хүнээс хүнд халдахдаа даруй 50 хувь өндөр үзүүлэлттэй. Энэ хувилбараар өвчилсөн тохиолдолд эмнэлгийн тусламж шаардагдах, үхэх эрсдэл өндөр байж болзошгүй.
Гамма: Гамма хувилбар нь коронавирусээр өвдөөд эдгэрч биед нь эсрэг биет үүссэн, вакцины тусламжтай үүссэн эсрэг биетийн үр дүнг бууруулдаг. Бразилаас анх бүртгэгдсэн бөгөөд Лилигийн эсрэг биетийн эмчилгээг үр дүнгүй болгодог хэдий ч Регенероний эмчилгээ авдаг байх магадлалтай гэсэн судалгаа байгаа юм.
Бета: КОВИД-19-ийн бета хувилбар 50 хувь илүү халдах чадвартай бөгөөд хүний биед урьд үүссэн эсрэг биетийн нөлөөг бууруулах чадвартай. Өмнө нь коронавирусээр өвчлөөд эдгэсэн болоод вакцин хамрагдсан хүмүүс ч энэ хувилбараар өвчлөх эрсдэлтэй.
Эпсилон: Энэ нь хоёр өөр хувилбар нэгдэж нийлсэн шинэ хувилбар бөгөөд илүү хурдан тархдаг, эсрэг биетийн эмчилгээний үр дүнг бууруулах чадвартай, вакцины үр дүнд нөлөөлж болзошгүй хувилбар.
Йота: Анх өнгөрөгч 11 дүгээр сард Нью Йорк хотноо илэрсэн. Одоогийн байдлаар АНУ-ын нийт тохиолдлын 3 хувийг эзэлж байгаа. Энэ хувилбар нь цусан дахь эсүүдэд наалдаж, дархлааны систем таньж тэмцэхэд илүү хүндрэлтэй болгодог.
Ета: Анх Их Британи, Нигер улсуудад илэрсэн ч одоогийн байдлаар бүртгэлтэй тохиолдол үгүй.
Зета: Өнгөрөгч жил Бразил улсад илрээд байсан ч дэлхий дахинаа тийм ч өргөн тархаагүй, АНУ-ын хувьд л гэхэд бараг үгүй болсон хувилбар.
Эх сурвалж: Maya Clinic & CNN News
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.