Дотоодын нийт бүтээгдэхүүн, Үндэсний нийт бүтээгдэхүүн гэдэг хоёр чухал ойлголт байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүний энгийнээр тайлбарлавал Монгол Улсад бүртгэлтэй, аж ахуй нэгжүүд, иргэд нэг жилийн хугацаанд шинээр хийсэн бүх бүтээгдэхүүн үйлчилгээг давхардуулан тооцолгүйгээр тооцож, бүх бүтээгдэхүүний үнийг нэмж гаргаж ирэхийг хэлнэ.

Үндэсний нийт бүтээгдэхүүн гэдэг тухайн орны оршин суугчдын хөдөлмөр болон хөрөнгөөр нэг жилийн хугацаанд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн үнэлгээний нийлбэрийг хэлнэ. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ ихэслээ гэж ярьдаг. Түүний хэмжээг мөнгөөр илэрхийлэхээс өөр аргагүй. Тариаланчид нэг тонн улаанбуудай хураалаа, барилгачид тэдэн давхар барилга барилаа гэхэд энэ хоёрын хооронд давхар тооцоо ороогүй. Өөрөөр хэлбэл бие биенийхээ үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үнэлгээг гаргаж ирнэ. ДНБ-ийг үйлдвэрлэлтийн, ашиглалтын, хуваарилалтын гэсэн гурван аргаар тооцдог.

Хэдэн жилийн өмнө Монгол улс нэг хүнд ноогдох ДНБ-ний хэмжээг 2013 онд 4334, 2015 онд 7250 ам доллар, 2020 оны түвшинд 9270, 2025 онд 10400 орчим мянган ам. долларт тус тус хүрнэ хэмээх төлөв тооцоог Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Сангийн яамнаас гаргасан байдаг ч одоогийн байдлаар Нэг хүнд оногдох ДНБ 3900 орчим ам доллартай тэнцэж байна.