Б.Баясгалан
08 сарын 01, 2020
Улсын онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сард тусгай үүргийн нийт 14 удаагийн нислэг үйлдэж, гадаадад буй 3500 орчим иргэнээ татан авахаар болсон.
Энэ дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 08:40 цагт Улаанбаатараас хөөрлөө.
Тус онгоцоор 260 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.