Б.Баясгалан
02 сарын 10, 2021
УОК-ын шийдвэрийн дагуу Япон улсаас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц өнөө өглөө 09:30 цагт хөөрлөө.
Өнөөдрийн 20:25 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.
Тус нислэгээр 156 иргэн эх орондоо ирнэ.
Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл 8, жирэмсэн 11, өндөр настан 1, эрүүл мэндийн шалтгаантай-13, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 123 иргэн байна.
Эх сурвалж: УОК-ын Шуурхай штаб
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [126.1.62.203] ・ 2021.02.12 Хариулах
dahiad nisleg gargalda harimaar baina