Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сарын 22, 31-нд БНСУ руу тусгай үүргийн нислэг үйлдэж, иргэдээ татан авна.

Тус нислэгт 2020 оны 11 дүгээр сард нислэг нь цуцлагдсан болон эрүүл мэндийн шалтгаантай иргэд хамрагдах юм.

Харин Улаанбаатараас Сөүлийн чиглэлд эсвэл Сөүлээр дамжин гурав дахь орон руу зорчих, тухайн улсын хүчинтэй визтэй иргэд miat.com вебсайт дахь нислэгийн хүлээх хуудсанд бүртгүүлнэ.  Тухайн зорчигчийн нэр нислэгт багтсан тохиолдолд “Миат” ТӨХК-аас зорчигчтой холбогдож тийз бичнэ.

Тодруулбал, энэ сарын 31-нд Улаанбаатар-Сөүл чиглэлд үйлдэх нислэгээр Сөүл болон гуравдагч орон руу зорчих иргэд зорчих боломжтой гэдгийг Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.


Эх сурвалж: УОК-ын Шуурхай штаб