Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард Франкфурт руу хоёр удаа тусгай нислэг үйлдэж, иргэдээ татан авна.

Улаанбаатар - Франкфурт чиглэлийн эхний тусгай үүргийн нислэг өнөөдөр 11:19 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 160 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг ХӨСҮТ, Сүнжин гранд, Амар зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Улсын онцгой комиссын шийдвэрээр иргэдийг тусгаарлах байранд тусгаарлах 21 хоногийг 14, гэрийн 14 хоногийн тусгаарлалтыг 7 хоног болгоод буй.