Улаанбаатар-Франкфурт чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 14:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тусгай үүргийн нислэгээр 160 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Амар” зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.