Баян-Өлгий аймагт коронавирусийн сэжигтэй нэг хүнийг тусгаарлалаа

Б.Баясгалан
02 сарын 12, 2020

Баян-Өлгий аймагт энэ сарын 11-ний өдрийн 22 цаг 30 минутын орчимд шинэ коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол бүртгэгджээ. 

Халуурч, бие нь суларсан байдалтай аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан тус иргэн өнгөрсөн нэгдүгээр сарын 10-нд БНХАУ руу зорчиж, хоёрдугаар сарын 6-нд Монголд ирсэн. Өчигдрийн 21.00 цагийн орчимд Ховдоос Баян-Өлгий аймагт очсон өгүүлэмжтэй байна.

Яг одоогийн байдлаар тухайн иргэний биеийн байдал гайгүй, халуунгүй байна. Сорьцын шинжилгээг Улаанбаатар руу явуулсан. Түүнтэй хамт Ховд аймгаас ирсэн 4 хүнийг зохих журмын дагуу тусгаарласан гэж аймгийн Эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ.

Сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор тус аймгийн Онцгой комисс өнгөрсөн шөнийн 03.00 цагаас хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргав.

- Өнөөдрийн 08.00 цагаас эхлэн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу гартал тус аймгийн зах, худалдааны төвүүдийг хаалаа.

- Баар, ресторан, караоке, сүм, хийдүүдийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 02-ныг хүртэл зогсоов.

- Сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор худал мэдээлэл тараахгүй байх, зохиомлоор хомсдол үүсгэж, үнийн хөөрөгдөл бий болгохгүй байхыг анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.