Бид эрт үеээс дөрвөн улиралдаа зохицуулан хооллодог ард түмэн байжээ. Жишээ нь зуны дэлгэр цагт сүү цагаан идээгээ хэрэглэж, өвлийн цагтаа халуун чанарын адууны мах тэргүүтнийг зооглодог байсан аж. Гэвч орчин үед янз бүрийн халуун ногоо, гаазтай ундаа, кимчи гэх зэрэг зүйлсийг хоол хүнсэндээ өргөн дэлгэр хэрэглэдэг болсон. Эдгээр зүйлс нь ходоод шархлуулж цаашлаад хавдар үүсэх шалтгаан болж буйг эмч нар олон удаа ярьж буй.

Манай улс хорт хавдраараа дэлхийд эхний тавдугаар байранд орж буй гэх харамсалтай мэдээ ч сонсогдох болжээ. Үүнтэй холбоотой эмч нар аль болох эрүүл монгол сүү цагаан идээгээ хэрэглэж, таны биед хор болох зүйлээс татгалзаачээ гэж уриалж буй. Мөн өглөөөний цайгаа заавал уухыг сануулдаг.

Ихэнх эмч нар өглөөний цайндаа арвайн гурилыг тогтмол хэрэглэхийг зөвлөдөг. 

Монголчуудын уламжлалт хоол хүнсний нэг төрөл бол тарианы гурил буюу “арвайн гурил буюу болсон гурил” юм. Ялангуяа эрт дээр үеэс тариалан эрхэлж ирсэн баруун аймгуудад арвайн гурил ихээр хийж хоол хүнсэндээ хэрэглэдэг байв. Тэжээллэг чанартай, эрүүл мэндэд ач тустай тул бусад газарт ч хэрэглэсээр иржээ. Бид арвайн гурилыг зөвхөн өтгөн хаталтаас сэргийлж, гэдэсний гүрвлзэх хөдөлгөөнийг сайжруулхын тулд хэрэглэдэг.Тэгвэл арвайн гуриланд  нь үүнээс ч олон төрлийн  ашиг тус агуулагддаг талаар мэдээлэл хүргэж байна.

Ашиг тус

- Артерийн даралт бууруулах

- Цусан дахь сахарын хэмжээг бууруулах

- Биеийн жинг тогтвортой байлгах

- Гэдэсний хэвийн бичил биетэнг тэнцвэртэй байлгах

- Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг зохицуулах

- Цөсний чулуу үүсэхээс сэргийлэх – цөсний хүүдийн ханыг цочроож, цөс ялгаралтыг нэмэгдүүлэх

- Цусан дахь холестеролыг хэвийн түвшинд байлгах

- Бүдүүн гэдэсний өвчин, хавдар үүсэхээс сэргийлэх

 Ийм их ашиг тус агуулагддаг учраас өдөр бүр хэрэглэж эрүүл мэндээ хамгаалхыг эмч нар зөвлөж байна.