Аргын тооллын 9 сарын 23, Сумъяа гараг. Билгийн тооллын 24, Өглөгт охин одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 6 цаг 36 минутад мандан, 18 цаг 47 минутад жаргана. 

Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. 

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Намрын хугас дунд болох улирал 17 цаг 06 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.